Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Далан давхарын оршуулгын газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж НОБГ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далан давхарын оршуулгын газарт 14:08 минутанд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэй гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн нэмэлтээр ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Өнжмөл шар өвс нь хурдан шатдаг тул иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, оршуулгын газарт арц, хүж асааж үлдээхгүй байхыг анхааруулж байна.