2020 оны 9 сарын 4
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав холбогдох албан тушаалтнуудын хамт 2020 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Зүүнбаян багт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын ажлын явцтай танилцаж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцох боломж, нөхцөлийн талаар судалж үзлээ.