2019 оны 11 сарын 1
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өчигдөр болсон их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн эцсийн шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн.