2021 оны 4 сарын 20
Сенатын танхимын баталсан уг тогтоолд Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх АНУ-ын корпорацыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгажээ. Мөн АНУ-ын хоорондох худалдааг нэмэгдүүлэх зорилгоор давуу эрхийн тогтолцоо, холбогдох хөтөлбөрүүдийг ашиглахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийн болон бусад чухал төслүүдийг санхүүжүүлэхэд уриалснаас гадна эдийн засгийн хөгжил, авлигын эсрэг хүчин чармайлт гаргах замаар ардчиллыг дэмжих зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.