Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах АИХЭА-ны багийг Маттео Мекаччи ахалж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны/АИХЭА/ төлөөлөгчидтэй цахим уулзалт өнөөдөр хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах АИХЭА-ны багийг тус албаны дарга Маттео Мекаччи ахлан ажиллаж байгаа бөгөөд COVID-19-ийн нөхцөл байдлаас үүдэлтэй хязгаарлалт, тусгаарлалттай холбоотой зохицуулалтын талаар тодруулан АИХЭА-ны сонгууль ажиглах баг цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж буй дэлхийн орнуудын сонгуулийг ажиглан туршлага хуримтлуулснаа дурдлаа.

Сонгууль ажиглах багийн бүрэлдэхүүн Монгол Улсад мөрдөж буй журам, цаг үеийн нөхцөл байдлын талаар дүгнэлтээ гарган ирэх долоо хоногт сонгууль ажиглах багийн урьдчилсан тайланг танилцуулах үеэрээ сонгууль ажиглах хороог хэрхэн ажиллуулах талаар танилцуулахаар болов гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.