2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

ОХУ-аас Спутник V вакцины 1 сая тунг ойрын хугацаанд авах асуудлаар Элчин сайдтай санал солилцов

ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар  хэлэлцэж, санал солилцлоо.

Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй  зохион байгуулж,  вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан  гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэв. 

Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын талаар, түүнийг зах зээлд нийлүүлэх талаар сонирхов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

x