2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
04:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив

ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив.

Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийллээ.

Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

x