Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг Улс 2021-2022 онд 100%-ийн тэтгэлэгт 15 квотыг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд олгохоор тохиролцов

ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэг, Монголын Батлан Хамгаалах яамд хоорондын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан ажлын хэсгийн 10 дахь удаагийн зөвлөлдөх хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.

Цахим хуралд Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны Төрийн Нарийн бичгийн дарга Хурандаа Д.Ганхуяг, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх, Ерөнхий захирал ноён Вишал Гаган нар болон бусад албаныхан оролцлоо.

Талууд цэргийн хамтын ажиллагаа үргэлжилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ашиг сонирхлын хүрээнд, ялангуяа Ковидын цар тахлын эсрэг тэмцэх, менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгааг дахин илэрхийллээ.

2021 оны эцэс гэхэд Улаанбаатар хотод Энэтхэгийн тусламжтайгаар Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг (CSTC) барьж дуусгах, 2021 оны сүүлээр "Нүүдэлчин Заан" хамтарсан цэргийн сургуулилалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжийн талаар, мөн Энэтхэгт Монгол офицерууд, сонсогч нарыг сургах, Энэтхэгийн тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын англи хэл, мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлж, Энэтхэгийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах талаар санал солилцов.

Монгол Улстай 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Зэвсэгт хүчний инженерүүд болон Цэрэг цагдаагийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх талаар хэлэлцэв.

2021-2022 онуудад батлан хамгаалахын 100%-ийн тэтгэлэгт нийт 15 квотыг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд олгохоор тохиролцов.

Монголд зохион байгуулсан хамтарсан ажлын хэсгийн ёс дэх удаагийн зөвлөлдөх хуралдааны үеэр 50 ширхэг шүхрийг Монголын Зэвсэгт хүчинд сургалтын зориулалтаар ашиглах зорилгоор бэлэглэсэн бөгөөд энэ жил үүнтэй төстэй саналыг судалж байна.

Мөн Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны Төрийн Нарийн бичгийн дарга Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдыг харилцан тохиромжтой үед Монголд айлчлахыг дахин урилаа.

Энэтхэгийн тал 2021 оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах “Хааны Эрэлд” энхийг дэмжих сургуулилтад оролцуулахаар төлөөлөгчдөө илгээхээр тохиролцов.

 


Эх сурвалж: Энэтхэгийн ЭСЯ