Индэр    
2021 оны 4 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

УОК-ын шийдвэрээр "хөл хоригдсон" мэргэжлийн байгууллагуудын ЗӨВЛӨМЖҮҮД

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсад ирэх оны дөрөв, тавдугаар сард халдвар хамгийн өндөр хэмжээнд бүртгэгдэх хандлагатай байна.

Тархалтын тооцооллоо хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид оргилдоо хүрч, халдвар дэгдэлтийн хоёр дахь давалгаа хоёрдугаар сард эхлэх магадлалтай байна” гэдгийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2020.12.09-нд нээлттэй болсон Засгийн газрын хуралдаанаар хэлж байсан

Өөрөөр хэлбэл, өдөр бүр хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа COVID-19-ийн халдварын өнөөгийн нөхцөл байдалд манай улс бэлтгэсэн байх ёстой байв. Гэвч гуравдугаар сар гарснаас хойш халдварын тоо өдрөөс өдөрт эрчимжиж байгааг харсаар атал тодорхой шийдвэрт хүрэлгүй 8-ны өдрийг угтсан. Энэ өдөр 108 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн жилийн хугацааныхаа рекорд хэмжээнд хүрсэн юм. 

Тэгвэл энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар орчмын хугацаанд мэргэжлийн байгууллага буюу Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс тодорхой арга хэмжээ авахгүй бол оройтох тухай зөвлөмжийг УОК-т нийт ГУРВАН удаа хүргүүлжээ. Олон нийтэд ил болоогүй энэхүү зөвлөмжийг УОК, ЗГ одоог хүртэл хүлээж аваагүй шалтгаан нь “Эдийн засгаа аврах” стратеги байв. 

Харамсалтай нь эдийн засаг хэдий чухал ч амь тулахад аль ч улс эрүүл мэндээ чухалчилна гэдгийг өнгөрсөн долоо хоногт хилээ түр хааж, экспорт саатахад хүргэсэн урд хөршийн хандлагаас бид бүгд харлаа

Коронавирусийн халдварын 10,218 тохиолдол өнөөдрийн байдлаар Монголд бүртгэгдээд байгаагийн 7,311 буюу 70% нь гуравдугаар сарын 1-нээс хойш батлагдсан юм. Энэ хугацаанд есөн хүн нас барж, 51 хүний бие хүнд, 9 хүн маш хүнд байна. 

Ийм нөхцөл байдал үүсэхээр байгааг анхааруулж, гуравдугаар сарын 11-нд ЭМЯ, ХӨСҮТ зөвлөмж хүргүүлж, 28 хоногийн хөл хорио тогтоох санал гаргасан байдаг. Гэвч УОК дэмжээгүй

2021.03.11

Энэ өдрийн байдлаар 80 хүнээс шинээр халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 3,561 болж, нэг хүн нас барсан бол эмнэлэгт 697 хүн эмчлүүлж, гурван аймагт халдвар бүртгэгдээд байсан үе. Өөрөөр хэлбэл, тухайн долоо хоногт шинээр бүртгэгдсэн халдварын тоо өмнөх долоо хоногоосоо 2 ДАХИН нэмэгдсэн байсан ч өнөөдөртэй харьцуулбал нөхцөл байдал зохицуулж болохуйц байв

Хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 48,265 болсон байлаа.

Яг энэ үед дээр дурдсанчлан ЭМЯ, ХӨСҮТ хөл хориог 28 хоног тогтоох санал гаргахдаа дараах ЭРСДЭЛҮҮДИЙГ анхааруулж, “Халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад хөл хориог сулруулснаас дараах нөхцөл байдал үүссэн” гэдгийг тодотгосон байна.

  • Халдвар эрчимтэй нэмэгдсэнээр эрүүл мэндийн салбарын ажилчид эмнэлгийн бус орчинд халдвар авах нь нэмэгдэж, эх уурхай нь тодорхойгүй тохиолдлууд ихэссэн
  • Коронавирусийн тархалтын үнэлгээгээр халдвар хүн амын дунд өргөн тархсан буюу “Улаан” түвшинд хүрсэн
  • Аймгууд руу халдвар зөөвөрлөгдөж, орон даяар тархах эрсдэлтэй
  • Вакцинжуулалтад хамрагдсан иргэд дараагийн тунгаа хийлгэхээс өмнө халдварт өртөж, дархлаажуулалтын үр дүн буурах эрсдэлтэй
  • Өвчтөнүүдийн байдал хүндэрч, амьсгалын аппаратад орох хүний тоо нэмэгдэж, сүүлийн долоо хоног(2021.03.04-03.11)-т коронавирусийн халдварын шалтгаантай нас баралт 2 дахин нэмэгдсэн
  • Шинжилгээний тоо, ачаалал нэмэгдсэн бөгөөд лабораторийн эмч ажилчид амралтгүй ажилласнаас ажлаас халшрах байдал үүсэж байгаагаас гадна тоног төхөөрөмжүүд доголдох тохиолдол үүссэн.

Ийм учраас хамгийн үр дүнтэй арга нь 28 хоног хөл хорио тогтоох бөгөөд тийм боломжгүй бол 10-аас дээш хүн цуглахгүй, фитнесс, баар, ресторан, караоке зэрэг олон хүн цугладаг газруудыг түр хугацаанд хаах гэгчлэн саналуудаа гаргажээ.

Харин УОК “Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг анхааруулж байна” гээд өнгөрөв.

Маргаашаас нь эхлээд COVID-19-ийн өдөрт бүртгэгдэх тохиолдол 100-аас давж, графикийн муруй тасралтгүй дээш өгссөөр байгаа билээ. 

График. Хоёрдугаар сарын 23-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш хойш шинээр бүртгэгдсэн халдварын тоо

2021.03.13

Уг зөвлөмжийг УОК, Засгийн газар хүлээн авсангүй.

“Хатуу хөл хорио тогтоохгүй. Гуравдугаар сарын 15-наас “Улбар шар” түвшин рүү 14 хоног шилжинэ” гэсэн шийдвэрийг УОК гаргав

2021.03.16 

Тав хоногийн дараа буюу 16-ны өдөр ЭМЯ, ХӨСҮТ дахиад УОК-т зөвлөмж хүргүүлэхдээ эмнэлгийн 213 ажилтан халдвар авсныг сануулж, энэ эрчээрээ долоо хоног үргэлжлэхэд өдөрт шинээр илрэх халдварын тоо 400 давахаар байгаа тооцооллыг хавсаргажээ.

Мөн өмнөх эрсдэлүүдээс гадна коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байгаа голлох эмнэлгүүдийн ор хүрэлцээгүй болсныг мэдэгдсэн байна. Тусгаарлах байрны хүрэлцээ ч дууссан тул Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 14 хоногийн хугацаатай яаралтай шилжүүлээд дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ. 

2021.03.18

Уг саналыг мөн л хэрэгжүүлсэнгүй.

Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг тухайн өдөр “COVID-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй” хэмээн мэдээлсэн. 

Харин МУИС-ийн эрдэмтдийн гаргасан математик тооцооллоор гуравдугаар сарын сүүлчээс өдөрт 200-аас дээш тохиолдол бүртгэгдэнэ гэж үзсэн. 

Гуравдугаар сарын 20-н хүртэлх хугацаанд найм хоногийн дотор дотоодын халдвар 1,000-аар нэмэгдэн, 4,000-ыг давж, анхны 1,000 тохиолдлоос 8, хоёр дахь 1,000 тохиолдлоос 4 ДАХИН богино хугацаанд ийнхүү тархсан үзүүлэлт юм. 

2021.03.22

“Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагт зохицуулалт хийнэ” гэсэн шийдвэрийг УОК гаргав.

Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж, халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэдгээ Шадар сайд С.Амарсайхан хэлсэн юм. 

2021.03.26

Энэ өдрийн байдлаар Улаанбаатар хотоод COVID-19 зөөвөрлөгдсөн аймгийн тоо 11 болоод байсан бөгөөд тухайн өдөр нийслэлд 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдсан юм

График. Аймгуудад халдвар зөөвөрлөгдсөн байдал (Аймаг бүрийн нэр дээр дарж, зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой)

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мөн тухайн өдөр дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал маш өндөр байгааг мэдээлж байв. 

Харин үдээс хойш нь хуралдсан УОК Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг 14 хоног хаахаар шийдсэнээ мэдээлээд эрсдэлтэй зарим газрын үйл ажиллагааг хязгаарлахаар болсноо мэдэгдсэн юм

2021.03.29

Мэргэжлийн байгууллагууд ахиад л зөвлөмж хүргүүлжээ.

Эрүүл мэндийн ажилчдын халдварын тоо 327 буюу үүний өмнөх зөвлөмж хүргүүлснээс хойших 13 хоногийн дотор 114 буюу 53% нэмэгдсэн байна. Энэ эрчээрээ явбал дөрөвдүгээр сарын 5-наас өдөрт бүртгэгдэх халдварын тоо 500, 12-ноос 800 болж өсөх магадлал өндөр болсныг сануулжээ. 

Нас баралтын тоо нэмэгдэхээс гадна орны хүрэлцээгүй болж байгаа зэрэг эрсдэлүүдийг мэргэжлийн байгууллага анхааруулсан байна. Энэ үед ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд халдварын 114 тохиолдол батлагдсан байсан гэдгийг сануулъя. 

Гуравдугаар сарын 29-ний энэ өдөр шинээр 575 хүн өвчилж, улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдлын тоо 7,589 болж, 12 аймагт халдвар тархан Улаанбаатар хот Хятадын Ухань болж хувирсан байв. 

Тиймээс ЭМЯ дөрөвдүгээр сарын 3-18-нд "УЛААН" түвшин буюу хатуу хөл хорио тогтоох санал гаргасныг УОК дэмжсэн гэж байв

2021.03.31

Үүнээс хоёр хоногийн дараа буюу халдварын батлагдсан тохиолдол 858-аар нэмэгдэж, дахин хоёр аймагт COVID-19 тархсан үед Засгийн газар хуралдахдаа “Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана” гэсэн шийдвэрээ танилцуулсан юм. 

Өөрөөр хэлбэл, халдварын хоёр дахь давалгаа үргэлжилж, эрчимтэй тархаж байгаа үед УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөс хамгийн үр дүн багатай хувилбарыг хэрэгжүүлсэн буюу сонсоогүйтэй адил гэсэн үг. 


Бэлэн тооцоолол дээр бэлтгэл хангаж чадаагүй Засгийн газар эдийн засгаа ч гацааж, эрүүл мэндийн салбараа ч “унагав” уу

 
Гэрэл зургийг MPA.mn

Хоёрдугаар сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл COVID-19-ийн халдвараар 7,495, гуравдугаар сарын 1-нээс хойш 7,311 хүн шинээр өвчлөөд байна. Эмнэлгүүд орны нөөцөө шавхан, өвчтөнүүд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнууд туйлдаж, цөхрөнгөө барж байгааг салбарынхан хэлсээр. 

Засгийн газар, УОК “Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хөл хорихгүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн нь өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо 500-800 хүрэхийг хүлээж, экпортын гол гарц болох БНХАУ хилээ хаахыг хүлээсэн баймааргүй. Шийдвэр гаргагчид вакцинд бүх найдлагаа тавьсаар. Гэвч эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс 500 гаруй нь халдвар авсан бөгөөд тэр хүмүүс хагас жилд дархлаажуулалтад хамрагдах боломжгүй болсон гэсэн үг. Мэргэжилтнүүдийн анхааруулж байсанчлан дархлаажуулалтын үр дүн буурч эхэлж байгааг энэ үзүүлэлт нотолж байна. 

Нэг тооцоолол хийж үзье. 

ЭМЯ-ны мэдээлснээр нэг хүний эмчлэх ӨРТӨГ ойролцоогоор 4 сая төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар 2,107 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бидний тооцоогоор гэртээ эмчлүүлж байгаа хүний тоо 2,000 давчихсан. Энэ хүмүүст ч мөн эмчилгээний өртөг тооцогдож байгаа. 

Хэрэв Засгийн газар, УОК гуравдугаар сарын 11-нд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу 28 хоногийн хөл хорио тогтоосон байсан бол өнгөрсөн 20 хоногт халдвар авсан 5,677 хүнээс халдвар авахгүй байх боломжтой хүн дор хаяж 80%, 16 аймагт халдвар тархахгүй, Замын-Үүд нээлттэй байж болох байв.

Харин өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2,107 хүний эмчилгээний өртөг 8 тэрбум гаруй төгрөгөөс илүүтэй 9 хүн амиа алдлаа. 

Халдварыг тогтоож, гинжин хэлхээг таслах цорын ганц арга нь хөл хорио гэдгийг аймгуудын жишээнээс тодорхой харж болохоор байна.

Дотоодын ганц ч халдвар бүртгэгдээгүй байхад мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээ хааж, эдийн засгаа түгжиж байсан Засгийн газар COVID-19-ийн халдварын оргил үед бүгдийг нээлттэй орхисон нь өнөөдрийн үр дүнд хүргэв. 

Ийнхүү мэргэжлийн байгууллагуудынхаа зөвлөмжид "хөл хорьж", “Эцсийн мөч хүртэл эдийн засгаа нээлттэй байлгана” гэж зүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, аль болох хөл хорио тогтоохгүй, ААН-үүдээ дэмжинэ гэсэн УОК-ын дарга С.Амарсайхан нарын шийдвэрийн үр дүн энэ аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.85.154] 2021/4/18
Эмч, эрүүл мнэдийнтөлөө насаараа ажилласан мэдлэг туршлагатай хүмүүсийнхээ үгийг анхнаас нь авч ажилласангүйдээ!Вакцины хиих, хэрэглэх заавар, журмыг хайхраагүйгээс үүдэх хор хөнөөлийг эцэст нь хэн хариуцах вэ????
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.124.132] 2021/4/17
Оюунэрдэнэ шиг залуус хэрэгтэй нь хэрэгтэй; гэхдээ Ерөнхий сайдад бол жулдаж байноо!
1 | 0 Хариулах
?? [66.181.161.45] 2021/4/6
Ерөнхий сайд аа!! Цар тахал эх захаа алдлаа!!! Та нар одоо яая гэж бодож байнаа??? Ингээд л урсгалаар яваад байх юм уу??? Юунд найдаж байгаа юм бэ?? Аяндаа гайгүй болох байх гэж бодоод байна уу? Эсвэл яавал ч яаг гээд байгаа юм уу???
0 | 0 Хариулах
zochin [202.9.40.162] 2021/4/6
Ih Evgui yum boloh geed bna ! Herev ene geed yavaad baival Buh niiteeree ulsaaraa - COVID-19 haldvar avaj uvduh gej bna ! Asuudaltai bolj bna shuu !
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.183.114] 2021/4/6
10 жилийн боловсролтой хүүхэд улс орноор айл гэр болж тоглож байна. Сонгоцгоосон болохоор одоо яая гэхэв дээ 😢
3 | 0 Хариулах
teneg [150.129.142.149] 2021/4/5
Оюунэрдэнэ гэж худлаа попрсон гар юучхийж чадахгүй нь харагдаж бна Баахан том том амлалтаас цаашгүй ямарч эдийн засгийн мэдлэггүй орк в Энэ тэнэгээ дууриасан Амарсайхан бас нэг таарсан дугуй Огцрох бүрэн үндэслэл байхад яагаад энэ хоёрыг Засгийн газарт байлгаад бнаа Эрүүл мэндийн сайд нь бас нэг таарсан мл
5 | 0 Хариулах
zochin [202.55.188.102] 2021/4/5
Халдваргуй байхад суржигнээд хориод байсан мертлее одоо ийм их халдвар гараад байхад хорихгуй байна гэхээр энэ зугээр л МАН-ын тавилттай "Цавчаа" жужиг болж таарлаа. Коронагаар далимдуулж янз бурээр цавчдаг, тиймээс емнех зарлагадсан 5 их наядын тайлангаа ч гаргаж егехгуй, хэн ч хариуцахгуй, ямар ч ур дунгуй алга болсон байгаам. Халдварын тоог гэнэт ихэсгэнэ, гэнэт багасгана, ингэж байгаад сонгууль дехеед ирхээр гэнэт ор сураггуй алга болгож МАН "Бид чадлаа"хэмээн орилож ноомой хулцэнгуй иргэдээ зад панаалдаад сонгуульдаа ялж, МАН-ын эзэнт гурнээ цогцлоон бутээх нь дээ
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.94] 2021/4/5
Эрүүл байж гэмээн сайхан амьдрах байхдаа үхээд дуусвал юун эдийн засаг хөсүтийн ажилтаны хуурамч psr аас хүнд хэцүү юум ер нь ард түмэн хамаагүй бололтой .сонгууль болхоор хайртай😈. зөв байсан үнэн ярьсан хүмүүсээ бөөнөөр огцуулсан ёстой л сахил хүртээх сайн дордсон шүү. Амь амь аа бодоо маскаа зүү. Гараа сайн угаа агаар сайн оруул .өөрсдөө цэвэр бай бээлий байнга өмс гэртээ ирээд сайн савандаж угаагаарай та өөрийгөө гэр бүлээ хамгаална .дээрээс туслах дэмжих юум юу л вол доо та ард бол сонгуулийн үед л таны санал хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.193] 2021/4/5
Маш зөв. ЕС одоо ШС тайгаа огцор Эрүүл хүн ЭЗ_г хөтөлдөг гэдгийг мэддэггүй ЕС_аар яах юм бэ. Хэлэх ч үг алга. Хувь хүний мулгуу тэнэг, муйхар гөжүүд зангаа татах байсан юм даа. Улс орныг удирдахад энэ зангаа өөрчлөх хэрэгтэй ш дээ. Багаараа ажиллах чадвар алга. Огцор !!!!!!!!!!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [45.12.221.61] 2021/4/5
Хүк ерөнхийлөгч болох гээд байна та хэд жаахан өвдөж бай хорогдсондоо ч яахав л гэж байгаа биз
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.174] 2021/4/5
Вакцин 10д жилийн судлагаа үндэслэл дээр хийгддэг ажил гэж мэргэжилтэн ярьж байна. Судалгаагүй вакцин хийх нь бас нэг талаар эрсдэл шүү. Вакцинд орсон орц найрлага нь юу вэ гэдгийг мэдэгдэхгүй байгаа. Вакцин хийсэн байлаа ч хүний биологийн шинж чанараас болоод хэр хугацаанд хэдэн сар дархлаа тогтох нь харилцан адилгүй.
0 | 2 Хариулах
иргэн [202.179.25.105] 2021/4/5
ЭМЯ Эмч мэргэжилтэн Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдоггүй Зөвлөмж зөвлөгөөг дагадаггүй том толгой байнга Эсэргүүцсээр байгаад Нийслэл Халдварын том голомт болж улмаар Орон нутагуудад тэр чигээрээ Халдвар тархаж эхэллээ ЕС хангалттай Иргэдийнхээ Эрүүл мэнд Өмь насаар тоглолоо Иргэд түрүүчээсээ энэ өвчнөөр Амь насаа алдаад эхэлэж байна одоо ЕС Оюунэрдэнийг Огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.96] 2021/4/6
Ogtsruullaa geed owchin zvgeer bolohgui l bh yum bol ogtsor2 gej uilagnahaa boli
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.101] 2021/4/5
Эдийн засгаа аварч байна гээд эрүүл мэндээ хаячихлаа, янз нь вакцинжуулалтанд хэт их итгээд байх шигээ. Дархлаа тогттол наад зах нь 2 сар хэрэгтэй. Өлсөж чадахгүй ээ өвдөж үхье ээ гэж чарлалдаад байсан оркууд хаачив? Мөнгө мөнгө л хэрэгтэй, мөнгө өг тэгээд хөл хорь гээд эрүүл мэнд амь насаа хэдэн халтар цаасаар дэнчин тавьсан оркууд хаачив? Энэ бол хамрын ханиад биш ээ, тахал! Цаг бол алт цаг алдаад байна аа. Яаралтай хөдөлгөөн багасга!
3 | 0 Хариулах
Зочин [192.82.76.213] 2021/4/5
Бушуу туулай борвиндаа баастай, долоо хэмжиж нэг хайчил гээд зөндөө л сануулмаар сайхан цэцэн ардын үгс байна. Популистууд биднийг хайрладаггүйн жишээ
0 | 1 Хариулах
Иргэн [202.21.115.126] 2021/4/5
Ниргэсэн хойн нь хашгарна гэдэг зүйл болж байна аа?Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж ч бас хэлдэг.Олон хүнийг хойд төрөлд нь үдэж явуулсан хариуцлага хэн хүлээх бэ?Мэдээж эзэн холбогдогч гарч ирэхгүй үхсэний хохь болох байх.Эрүүл мэндийн яам үгээ хэлэх цаг болсон эмч сувилагч нар маань сөхөрч унлаа.Засгийн газрын хэдэн бацаанууд ард түмнээр зүгээр л тоглож дууслаа.
7 | 0 Хариулах
Хариу [202.21.96.150] 2021/4/5
Энэ Засгийн газрыг ерөөсөө ойлгохгүй юм. Тийм тэнэг юмуу эсвэл цаана нь асар том ашиг сонирхол байна уу? Миний бодлоор энэ олон их наядаас баахан мөнгө цохиж аваад ажлаа өгсөн ч яахав гэсэн бодолтой байна. Харин хүмүүс үхэх эсэх нь тэдэнд падгүй. Ийм л харгис засагтай байна даа бид. Ямар гарц байна вэ гэвэл энэ Засгийн газрыг огцруулж, солих хэрэгтэй байна. Саналаа бичээрэй.
13 | 0 Хариулах
зочин [202.9.47.27] 2021/4/5
Одоо МАН -аас малтаад, малтаад ямар ч сайн байтугай засаг засаг гарахгүй!!! Тиймээс өтлөж зөнөөд, наснны доройтолд орж, идэж уухын хүдэг тусаад, тархи нь үхжиж сэтгэх чадвараа алдсан МАН -ыг татан буулгаж, үгүй хийж байж Монголоо аврах ганц гарц байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.27] 2021/4/5
neg ih masst shan bolj haragdah gd yadchihsan ergyy sdaanuudaas bolj hynii am’ yregdej bn! Eryyl bish bol myangan mungu tugrugtei bgad yhsenee hiihiin! Eryyl bval busad n’ asuudal bish! Ulsuh ugaasa sain!
2 | 0 Хариулах
Зочин [150.129.143.146] 2021/4/5
Оюун-эрдэнэ одоо болно хө МӨНГӨТЭЙ БАЙЛАА ГЭЭД ЭРҮҮЛ БИШ ХҮНТЭЙ БОЛ Бид юу ч хийж чадахгүй, Эрүүл байж хүн хөдөлмөр эрхэлнэ, бид чинь 3сая хүнтэй улс шүү дээ, дэлхийн 30-40сая хүнтэй харьцуулаад байх хэрэггүй шүү дээ, одоо хүмүүсээ бодоод хөл хорио тогтоох хэрэгтэй, дээр нь хүүхдүүдийн вакцинд бас хамруулах шаардлагатай, Хүн амийн 70-80% нь вакцин тариулж дархлаажиж байж сүргийн дархлаа тогтоно. Хүүхдүүдээ дархлаажуулахгүй бол сүргийн дархлаа тогтохгүй шүү дээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2021/4/5
УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагахгүй бол нас баралт нэмэгдэж байна ш дээ хөл хорио тогтоосон дээр бас архи пиво зархаа болисон дээр шүү.
8 | 0 Хариулах
Зочин [192.82.71.93] 2021/4/5
За тэгээд л хөл хорио тогтоохоор нийгмээрээ л дайрч давшлах байсан ш дээ. Нийт иргэд нь шинжлэх ухааны талаар мэдлэг байхгүй, амнаас ам дамжих хуурамч мэдээнд итгэж байгааг юу ч гэхэв дээ
7 | 2 Хариулах
Зочин [223.104.15.81] 2021/4/5
Харин тиймээ. Өөрсдөө л яг энэ мухар гудамжруу явдаг байхгүй юү
0 | 0 Хариулах
Иргэн [150.129.143.53] 2021/4/5
Энэ ЗГ тэр харин тэр ШУ талаар мэдлэг алга. Мэдэхгүйгээ мэдэдгүй ЗГ.
3 | 0 Хариулах
Zochin [202.9.46.15] 2021/4/5
Meregjliin hymyysee sonsohgyi, emnelgiihnee bodohgyi suhruulj,uursduu mundag gej magtuulah gej zytgeed olon hyneer tug tahihneedee?!?!hyn amiihaa toog bodoltsvol mnaih ali uje karantin togtooj bh estoi!!!yamar hyazgaariig davhiig hyleej bga yum?jishee avaad bg europ chin karantind bnda.Hul hori!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.187.38] 2021/4/5
Khurelsukhiin l buruuu shuudee. Hudlaa baahan hul horio togtooj baihiinha orond 1udaa lock down hiichihgui. Hul horio chuhal bish vaktsin l odoo chuhal boloood bna. Oyuk Orosoos hudaldan avch bui 1say tun sputnikiig huleej bga bh. Hyatadiih irchixsen odoo sputnik ni irchixvel hul horio togtooj bgaad vaktsinaa hiih bh
7 | 2 Хариулах
Зочин [64.119.21.153] 2021/4/5
Маш сайн бичиж энэ сэтгүүлч
6 | 0 Хариулах
Зочин [192.82.68.15] 2021/4/5
Manai ajil deer 30 orchim hun haldwar awsan 14 honog karintin zarlaad butsaad ajillaj ehelsen bi jiremsen 6 sartai ajildaa ochihiig huseegui ch ochihoos oor arga bhgui ymar ch zohitsuulalt bhgui bsan. ochood 5 honog ajlaad haluurch haldwar awsan. Yaj ch bolohgui jiremsen huniig dekrit awah hurtel n gerees n ajluul gedeg uureg chiglel ogoogui bsan ajil olgogch n ajilla gej helsen. Argagui erhend ajillasaar bgad l iim yum bolloo ta nariin dutuu bolovsruulsan ene ajil chini morooroo ywaa hund iim l hohirol ogch bna. Neg baiguullagad 1 yumu 2 l hun jiremsen bdag shde irgendee hairgui adgiin ulsad torsondoo gutarch bna
3 | 3 Хариулах
Зочин [139.5.218.232] 2021/4/5
Олигархууд төр барихаар ийм болно л доо. Эрдэмтэд хүний амийг, олигархууд мөнгө бизнесээ эн тэргүүнд тавина. Хөл хориог эсэргүүцээд байгаа нь ойр тойрныхонд нь үхэл ойртоод ирэхээр ойлгох байх даа
4 | 1 Хариулах
Хаха [66.181.161.47] 2021/4/5
МУИС-н физикийн хэдэн багш нарыг ЭРДЭМТЭН гэх гээд байна уу?даа. Хөгжилтэй юм.
1 | 4 Хариулах
Зочин [103.212.118.175] 2021/4/5
Ингэж нүхээ ухахгүй нь ойлгомжтой Би хэлсэн сануулсан , гэтэл та нар арга хэмжээ аваагүй. Ингээд ЭМЯ-ны ажил дуусаа. Нэр цэвэр
4 | 1 Хариулах
мгл [192.82.88.145] 2021/4/5
халдварын зөвлөмжөө зөрчсөн УОК ын дарга Амарсайхан огцор
6 | 0 Хариулах
Зочин [119.40.99.53] 2021/4/5
Маш сайн дүгнэлт хийсэн байна. Эдийн засгаа ч аллаа Эрүүл мэндээ ч аллаа
6 | 0 Хариулах
Бабу [66.181.161.121] 2021/4/5
Ковидтой холбоотой комментны хэсэг битгий хаалгаад таг чиг болгоод байгаарай.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.153] 2021/4/5
Үнэхээр зөв анаилиз хийж. Аргагүй л эрхлэгч байна. Энэ хэсэг хамгийн зөв нь "ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу 28 хоногийн хөл хорио тогтоосон байсан бол өнгөрсөн 20 хоногт халдвар авсан 5,677 хүнээс халдвар авахгүй байх боломжтой хүн дор хаяж 80%, 16 аймагт халдвар тархахгүй, Замын-Үүд нээлттэй байж болох байв."
6 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2021/4/5
Хөл хориж л болохгүй шүү.. Нарантуулын хэдэн Эрээнээс бараагаа татдаг хэд л хэцүү байгаа
1 | 6 Хариулах
[хориотой үг] [192.82.74.58] 2021/4/5
Яагаад ийм хөлдүү юм бэ? Эрээн чинь халдвараа хумьж яадахгүй бол хилээ хаана гээд байна
6 | 0 Хариулах
Зочин [192.82.71.93] 2021/4/5
Iim Har amia bodson humuusiin setgegdel, boslogo gargana gh live setgegdel ch nuluulj bga shuu
2 | 1 Хариулах
зочин [202.131.237.137] 2021/4/5
хятад хилээ хаачлаа одоо яах уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.138] 2021/4/5
Ковидын эсрэг ажиллагаа гэж шаасан чин ковидоор 1 хятад өвгөн, зохион байгуулалтын алдаанаас болж 10 орчим хүн үхчихдэг гэнээ ккк. Тэгснээ дандаа төрийн өмчит обьектуудаас нь голомтолж тархаад сүйд. Ийм ажиллагаа гэж юу байдгийнбээ
2 | 0 Хариулах
Бабу [66.181.161.121] 2021/4/5
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг хоорондын зай маск нүүдний хаалт бээлий хувийн ариун цэврээ гэр орон албан байгууллагынхаа ариутгалыг тасралтгүй чанд нягт хийж мөрдөх ёстой байтал үүргээ ухамсарлахгүй хайнга тоомжиргүй байдлаас чинь нэлээн хувь нь болсон шүү! Вакцин хийлгэлээ ч тусах халдаах магадлалтайг санаад мөрдөх ёстойгоо чанд сахих хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [103.26.194.80] 2021/4/5
18 сар болсон болоогүй хөл хорилоо юу өөрчлөгдсийн юу ч өөрчлөгдөөгүй. Бид л ядуурч ажилгүй орлогогүй боллоо. Дэлхий даяар бололцоотой аргуудыг ашиглаж гарц гаргалгаа хайгаад хатуу хөл хорионоос зайлсхийж байна. Манай хэдэн малнууд л хөл хорио яриад байхаас өөр юм мэдэхгүй үхсэн ацны мэргэжлийн байгууллага хэдэн өвгөн эмгэн, суудлын бөглөөс болсон залуучууд нийлчихээд бүх сөрөг мэдээг нь түүж гүүгл транслэйт хийгээд сууж байдаг биз дээ. Одоо болохоор бид сануулаад байхад алдсан бидний буруу биш гээд мэлзэх санаатай. Битгий санаа зов ажилгүй малнуудаа та нарыг тоож шиншлэхгүй. Харин ч энэ бүхэн намжихаар олон улсын аудит оруулах хэрэгтэй. Одоо ийм мал юм ярьж сэтгэхээ зогсоо хуцалгүй ажлаа хийцгээ
9 | 6 Хариулах
Зочин [203.98.76.103] 2021/4/5
Чамайг хүмүүсийг хуцуулж байх хооронд хил хаагдаж байна. Чи ажил хийлээ гээд хил нээлттэй байх үеийнх шиг орлого олохгүй. Эдийн засгаа ч, эрүүл мэндээ л цуг алж байгаагаа ойлгохгүй бол одоо яаая гэхэв дээ
7 | 6 Хариулах
Зочин [103.26.194.80] 2021/4/5
Чи тэгээд өөрийгөө хориочдээ аль дээр л энэ хил чинь хаалттай байсан мэдэх үү? Манайх гуйж байж нүүрсээ зөөж байгаан. Нээх хятадаас зөөж юм зараад эдийн засаг сэргэдэггүй юм мал2 яриад хөөрөөд байхын. Газраа ухаж амьдарч байгаагаа мэдэхгүй. Юу ч ярих гээд байдын. Надад ч чамтай яриад байх юм алга би болон миний эргэн тойрныхон чамд болон бусдад чинь тараачихаагүй байна. Хуцалгүй гэртээ халамжийн мөнгөөрөө 11 сар хүртэл өөрийгөө хориод байж бай хэн ч чамаас гуйж хүчлээгүй.
4 | 5 Хариулах
Зочин [103.57.94.13] 2021/4/5
Хилээ хаалгачихаад эдийн засаг аварлаа гэж боддог САМАРСАЙХАН-тай юу ч ярих билээ дээ.
5 | 0 Хариулах
Гөөмий [202.21.125.66] 2021/4/5
За та хэд минь баахан хүн алчихаад иргэд хичээсэнгүй гээд сууж байвдаа. Урд хөрш хилээ хааснаар ЭЗ лав аврагдхаасаа өнгөрсөн бололтой. Ямар нэг юм хийхгүй л бол болохоо ч байлаадаа
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.13] 2021/4/5
Вакцин, хөл хорио 2-г зэрэг хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Бөөгнөрөлийг нээлттэй байлгах юм шиг шийдвэрийн уршгаар эхний тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авч викцинжуулалтын ажлаа юу ч биш болгож байна аа.
6 | 0 Хариулах
чоогоо [66.181.161.13] 2021/4/5
3 сарын нэгэнд ху 100 жилээ тэмдэглэсэн нь нууц биш шээ. өөрсдөө л нуугаад байгаа болохоос
1 | 0 Хариулах
Бабу [66.181.161.121] 2021/4/5
7 сар хүртэл тэсэх хэрэгтэй. Тэр хүртэл ЭМЯ ны зөвлөмжөө сонсоод завсарлагатай хөл хорио хэд хэд тогтоохоос өөр гарцгүй.
7 | 1 Хариулах
Zochin [202.126.90.32] 2021/4/5
buruu nomlogch
0 | 0 Хариулах
Бабу [66.181.161.121] 2021/4/5
Л.О гэж юу ч чадахгүй юмыг огцор гэж би буруу хэлээ юу? Чадвартай яг ажлаа хийдэг поп биш ЕС тэй байсан бол ийм байдалд орохгүй байлаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.138] 2021/4/5
Би доорхи 3 төрлийн нийгмийн давхаргад хамаарахгүй тул хөл хориог эсэргүүцнэ. 1. Төрийн албаны дарга нар. 2. Халамж гудрагсад. 3. Хадгаламжийн хүүгээр амьдрагсад. Ингээд хэлхээр хөл хорионд өлсөөд үхчихгүй. Монгол улс 70 сая малтай гэх "малууд" ч байна. Хэрэв хөл хорио заавал тогтооно гэвэл өрх бүрт 1 сая төгрөгөө өгөө гээд байхад л коммунист арга хэрэглэхгүй гэхийн. Гэтэл АНУ иргэн бүртээ 1,400 доллар тараацан. Эдийн засгийн хариу арга хэмжээгүй хөл хорио хийх шийдвэр гаргах гэж байгаа бол өрхийн санхүүгээ дэмжээд: 1. 3 хоног PURGE зарла. Наад хэт үндэслэлгүйгээр баяжсан хэсгийг дээрэмдэж тоноод өрхийнхөө санхүүг сайжруулчаад хоригдоё. 2. Зэвсгийн худалдааг чөлөөтэй болго. Эзэрхийлэн түрэмгийлэгч садист анги давхаргаас өөрсдийгөө хамгаалая.
6 | 4 Хариулах
зочин [202.55.180.58] 2021/4/5
Chi hugshuun arai mangar gar bnshd haha sanaa zowmoor yum be bi chamaig uruvduj baina. Mal baisan bol hamgiin turuund mahand yvuulah hemjeenii yum bichtsn bnshd hahah. Magadgui shuu ur huuhedtei bol uur shigee bitgii bolgooroi. Guij baina.
1 | 4 Хариулах
Зочин [203.98.76.103] 2021/4/5
АНУ татвараа бүрэн төлдөг иргэддээ л тараасан. Чи татвар хэр төлдөг юм бол
0 | 1 Хариулах
zochin [202.55.188.102] 2021/4/5
SSN-tai, orlogo ni $75000-s doosh irgeddee taraasiim, tuunees deesh orlogotoi bol uguhgui
0 | 0 Хариулах
Amar [66.181.178.241] 2021/4/5
yaagad hul horio hiihed zaaval comment bichij bga humuus songuulitai holbood bdagiin bol ta nar eresdeld oruul yaah ve gj bodoj uzsen uu minii huvid horio togtooh ni zuv gj uzej bga
2 | 1 Хариулах
Dt [202.9.40.26] 2021/4/5
Хөл хорьвол МАН сонгужльд ялахгүй гэж л тооцоолсон.эдийн засгаа аврах бус ард иргэдийн эсэргүүцлэнс л айж бна.монгол баруны орноос иргэдээ татан авсаар бгаа, халдвар эрчимтэй өсөөд бгааг хятадууд харчаад Шинэ мутацид орсон корона ороод ирэх вий гэж Монголын хилийг 23 наас хаагаад бна . Үр дүнд нь дэлгүүрт төмс лууьангаас өөр ногоогүй, бүх брааны үнэ нэмэгдлээ. Зэс нүүрсээ гаргаж чадахаа байлаа.
12 | 0 Хариулах
Цаашид тоо нь улам өснө [103.26.193.100] 2021/4/5
Баталгаагүй вакцин чинь тараагаад байна гэж өчнөөн хэлсэн. Нэг л их мэдэгч царайлаад л шахаад байсан. Сүүлдээ вакциндуулсан хүмүүс 500-аараа халдвар авлаа гэдгийг саяхан хүлээн зөвшөөрсөн. Халдвар авах юу байхав дээ, вакцинаасаа л халдахгүй юу. Тэгээд цааш нь замбараагүй тарааж байгаа биз. Арай л эрт яарч, баталгаагүй юм шахсан юм. Поп улс төрчидтэй болохоор одоо яая гэхэв ийм л байна
2 | 16 Хариулах
За үнэхээр тулгамдаж буй [202.126.89.136] 2021/4/5
НИРГЭСЭН хойно нь хашгираад яаахав дэ.. одоо өнгөрсөн цайрсан , даваал гархаас өөр аргагүйдээ тулчлаа... хэзээ зогсхын бас тооцсоноо хэлсэнгүй.. орос вакцин түрүүлж орж ирсэн бол хашгиралдаал тариулах баылаа жэнко муу новш үхээсэй билээ.. 4.10 да спутникээ тариарай да.. давхар тариулсан ч яахав... зөвшөөрий..
2 | 2 Хариулах
Зочин [103.26.193.134] 2021/4/5
Өчигдрөөс 18-50 насныханд вакцин хийж эхэлсэн, хоёрдох тун нь хийгдэж байгаа. Удахгүй өөрчлөлт гарнаа.
4 | 4 Хариулах