Индэр    
2024 оны 1 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Эрчим хүч дэх халамжийн тарифын золиос ба эрүүл мэндээрээ хохирч буй хөөрхий нийслэлчүүд…

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"...Цахилгааны үнэ өндөр байна гэж орилж ирсний төлөөс нь агаарын бохирдлоор сольж буй бидний болон үр хүүхдүүдийн минь ирээдүйн эрүүл мэнд" гэх доктор Д.Үлэмжийн үг хүн бүрийн орой руу орох байх. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрчим хүчний инженер тэрбээр цахилгааны үнэ, бодлого энэ түвшиндээ байвал Монголыг тоох хөрөнгө оруулалт эх үүсвэр нэмэх хүрээнд орж ирэхгүй тул утаанаасаа салах бидний мөрөөдөл энэ янзаараа биелэхгүй нь гэдгийг USAID-ийн эрчим хүчний засаглалыг сайжруулах төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр ийн илэрхийлсэн нь жинтэй тусав.

Толгойноос энэхүү үзэл санаа арилж амжаагүй байтал Пүрэв гарагийн шөнө нийтээрээ угаартах шахаад хүндхэн сэрэв. Гэрт, гадаагүй нэвт ханхлах үмхий үнэрт том, жижиггүй толгой өвдөж, дотор нь муухайрч, агаарын бохирдолд дарлуулсан Улаанбаатар хотын өтгөн саарал нэг өдөр ийн өнгөрөв. Олон жил ингэж хордож, жил жилийн өвөл гэр бүлээрээ угаартаж үхсэн харамсалтай тохиолдол хүртэл гарсаар байгаа ч байх ёстой зүйл мэт бид амьдарсаар, утаагаараа амьсгалсаар. Энэ байдал ирэх 10 жилд ч огт өөрчлөгдөхгүй байж мэдэх талтайг эрчим хүчний салбарын бодлогын үнэнтэй тулаад ойлгож байгаа юм. Хэдэн мянган орон сууц бариад, цахилгаан авто машин цэнэглэх төв байгуулаад, нүүрс угаах үйлдвэр бариад ч түүнийгээ хангах эрчим хүчний эх үүсвэр байхгүй, хэрэглээ нь тартагтаа тулсан тул халамжийн бодлогоо халахаас өөр сонголтгүй болжээ.

Огцом өссөн цахилгаан хэрэглээний ачаалал VS. тарифын хөнгөлөлт

КОВИД-19 цар тахлын жилд Засгийн газраас анх удаа нийт өрхүүдийнхээ цахилгааны төлбөрийг тэглэх тухай түүхэнд байгаагүй шийдвэр гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөөс эрчим хүчний төлбөрийг даах тухай 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарласнаас ганцхан шөнийн дотор цахилгаан хэрэглээний ачаалал 100МВт-аар нэмэгдсэн байдаг. Эрчим хүчний инженерүүдийн тооцоогоор гадаа агаарын температур -1°C-аар хүйтрэхэд эрчим хүчний ачаалал 10 МВт-аар нэмэгддэг байна. Харин 2020 оны сүүл сарын 14-нд агаарын температур тогтвортой байсан ажээ. Ингээд маргааш нь цахилгааны хэрэглээг өмнөх оны түвшинд тооцон хөнгөлж, илүү гарсан хэрэглээг иргэд өөрсдөө төлөх талаар Эрчим хүчний яамнаас мэдэгдэхэд эргээд 90 МВт-аар ачаалал буурсан байна. Энэ бол цахилгаан эрчим хүчний талаарх иргэдийн буруу хандлагын бодит кэйс юм.

График. Эрчим хүчний оргил ачааллын өсөлт…

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,264 меггават ба 2020 оноос хойш хүчин чадлаасаа хэтэрсэн хэрэгцээ үүсээд байгааг график харуулж байна.

Дээр дурдсанчлан иргэдийн буруу хандлагыг Засгийн газар, эрх баригчид эртнээс төлөвшүүлж, “Эрчим хүч бол хямд байх ёстой” гэсэн сэтгэлгээг суулгаж, үнийг нь төрөөс үргэлж дэмжиж, шаардлагагүй халамжийг өгсөөр ирсний балаг өнөөдөр гарч байгаа билээ.

Тодруулбал, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Шөнийн тарифын хөнгөлөлтийг “Агаарын бохирдлыг бууруулах” гэсэн зорилгын дор бий болгож, тухайн өрх яндангаасаа салсан эсэх, яндантай байсан эсэхийг үл харгалзан эрчим хүчний шөнийн хэрэглээг ₮0 болгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд зарцуулсан мөнгө өссөөр ирсэн ч агаарын бохирдол буураагүй төдийгүй хөнгөлөлтөд гэр хорооллын өрхөөс илүүтэй Нүхт, Зайсанд хувийн сууц барьсан иргэн хожиж байгаа нь Аудитын тайлангаар нотлогдсон

График. Эрчим хүчний хөнгөлөлт ба алдагдал

Энэ бол эрчим хүчний салбар буруу явж байгааг тоон утгаар тодорхой харуулж байгаа жишээ юм.

Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхдээ гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 вольтын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1,500 кВт.цаг байхаар тогтоож хөнгөлж байгаа. Сард уг хязгаараас дээш хэрэглэвэл илүү хэрэглээнийх нь 50%-ийг хөнгөлж, улсаас ийнхүү татаас өгч байгаа юм.

Монгол Улсын 1МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа өртөг нь 243 төгрөг. Үүнийг бид 143 төгрөгөөр тооцон худалдаж авч байгаа ба өвөлдөө, шөнө, эд ачааллын үед 0 төгрөгөөр хэрэглээд байгаа юм.

Үүний хажуугаар аж ахуйн нэгжүүдэд мөн хөнгөлөлт үзүүлэх бодлогоо өргөтгөсөөр байна. Тухайлбал, өвлийн хүлэмжийг хөгжүүлэх хүрээнд 22:00-06:00 цаг хүртэл арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд цахилгааны төлбөрийг 2019 оноос 100 хувиар хөнгөлөх болсон бол энэ оноос оройн 18:00 цагаас болгож, үйлдвэрлэсэн цахилгаанаараа хангаж дийлэхгүй болоод байгаа оргил ачаалалтай давхцуулж байгаа нь бодлого байгаа онохгүй байгаагийн илрэл юм. Хүнсний хувьсгал аюулгүй байдлын хувьд эрчим хүчнээс илүүтэй чухал салбар гэдэгтэй маргах хүн байхгүй ч эрчим хүчний дутагдалтай аюултай нөхцөлд байгаа энэ үед эх үүсвэрээ нэмэх нь илүү чухал байгаа гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, доктор П.Товуудорж хөндсөн юм.

Шөнийн тариф тэглэсэн шийдвэрээ цуцалж, оргил ачааллын үеийн тарифтай болох шинэ санаачилга

Товчхондоо бол 243 төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүнийг 143 төгрөгөөр худалдаад байгаа учраас энэ салбарт гаднын хөрөнгө оруулагч орж ирээд, мөнгөө өгөөд, 30-40 жилийн дараа хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх тэнэг сонголт хийх боломжгүй байгаа ажээ. Тиймээс энэ бодлогоор эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх нь Монгол Улсын хувьд хүндрэлтэй бөгөөд удаашралтай байх нь гарцаагүй байх нь.

Тэгэхээр асуудлыг шийдэх гол гарц нь цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлж, зах зээлийн жамаар нь хөгжүүлэх буюу төр хэт гар дүрж, халамж болгон ашиглахаа болих шаардлагатай болж байна.

Нэгэнт эх үүсвэрээ богино хугацаанд нэмэх боломжгүй тул хэмнэхээс өөр алга байхгүй. “Хэрэглээгүй эрчим хүч бол хамгийн сайн хэмнэлт” хэмээн доктор П.Товуудоржийн хэлсэнчлэн хамгийн наад зах нь шөнийн тарифын хөнгөлөлтийг шууд зогсоохгүй ч Нүхтэд хайсаа халааж байгаа айлынхыг биш, яг л яндантай айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа хэсгийг оновчтой хамруулах шаардлагатай. Мөн 243 төгрөгийг барааг ядаж өртөгт нь дөхүүлж худалдсанаар салбарын одоогийн нөхцөл дээрдэж, хүний нөөцөө алдалгүй хэвийн ажиллах нөхцөл үүсэх нь.

Гуравдугаарт дэвшүүлж буй нэг чухал санаачилга бол эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын үеийг ялгаатай тарифтай болгох. Канад улсад л гэхэд оргил ачааллын үед хэрэглэж буй цахилгаанаа энгийн үеийнхээс 10 дахин өндөр үнээр ашигладаг байна. Энэ жишгийг Монгол Улсад хэрэгжүүлбэл иргэд “эрчим хүч бол хямд байх ёстой, үнэгүй хэрэглэж болдог” гэсэн хоцрогдсон сэтгэлгээнээсээ салж, ухаалаг, хэмнэлттэй хэрэглээнд шилжих хөшүүрэг болно гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.64] 2024/1/24
Үнэн ш дээ. Цахилгаан үнэтэй байна гэж орилдог халамж нэхсэн төрийн төлөө амьдарч байгаа нөхөд энэ докторын үгийг ойлгох хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.95] 2024/1/23
Ингээд л хэдэн халтар сэтгүүлч нэртэй малнуудын боловсролын түвшин мэдэгддэг юм дөө, мэдээж эдийн засаг, хүн амын өсөлтөөс шалтгаалж эрчим хүчний хэрэглээ өсч байгаа, чи хэзээ ч барууны баян орнуудын худалдан авах чадварыг Монголынхтой харьцуулж болохгүй, бид сарын дундаж цалин 1 сая төгрөгөөс эхлээд гар дээрээ 800 шахам л төгрөг авч байна, эрчим хүчний хэрэглээг хүн ам , эдийн засаг өсч байгаа улсад шинээр ЦС барих замаар шийдэх болохоос үнэ тарифыг нэмдэггүй юм, хүмүүс дуртайдаа халаагуур асаагаад, зурагт үзээд байгаа юм биш, энэ чинь 21-р зуунд амьдарч байгаа ямар ч хүний анхны хэрэглээ, хэрэгцээ, бас хүний эрх. Энэ эрхийг үнэ тарифаар барьж боох биш шинээр цахилгаан станцууд нэмж бариад, цахилгаанаар халдаг гэр хороолол, одоо байгаа энэ сэлбэ дэд төв мөвөө орон сууцжуулах замаар шийдэх хэрэгтэй, үнэ тарифыг нэмэх нь ард иргэдийн худалдан авах чадварыг бууруулж улам л ядуу тарчиг болгох болно. Сэтгүүлч нэртэй мал минь худлаа үнэн график биш толгойгоо ядаж ажилуулах гээд үзээрэй.
3 | 2 Хариулах
зочин [66.181.190.107] 2024/1/23
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэртэйгээр иргэдийн халаасыг тэмтэрдэгээ болиочээ. Хэдэн эрх мэдэлтэнүүдийн гаргасан шийдвэр нь иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг. Бид яагаад зүв зүгээр байж дэмжих тариф төлөөд бгаагаа ойлгохгүй бна. Үүнийг ашигладаггүй. Манайх бол 3-р цахилгаан станцаас эрчим хүчээ авдаг. Болиулмаар бнаа
2 | 0 Хариулах
Зочин [124.158.90.3] 2024/1/23
Цахилгааныг зах зээлийн жамын дагуу чөлөөт болгох нь манай улсад яар ч ШААРДЛАГАГҮЙ. Харьцуулаад байгаа гадаадын барууны улсуудын хүн ам нь хэд билээ, нэг хүнд ногдох цалин орлого хэд байдаг билээ, цагийн багадаа 25доллараар цалинждаг хүн ам нь 100 саяаас давсан барууныг мөн манай улстай харьцуулбаа. Нэг л их барууны зах зээлийг шүтсэн хүмүүс, тэгэж их дурлацгаагаад байгаа юм бол тэндээ очоод амьдарцгаа. 3,5 сая хүн амтай улсын цахилгааныг төр 20-30 жил бүрэн хариуцаж хөнгөлөх чадвартай байгаа. Барууны зах зээл гэж чи удмын баян биш л бол from paycheck to paycheck амьдардаг юм. Энийг яар амьдрал гэх юм бэ, Монголыг Монголоор нь үлдээцгээ!!!!!
2 | 2 Хариулах
Зочин [124.158.90.3] 2024/1/23
Харин нэмж цахилгаан станц барих хэрэгтэй, станцаа барьсны дараа зуух хэрэглэж болохгүй гэсэн хууль гаргах хэрэгтэй, нийслэлд болд зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэнэ, түлш мүлш есөн шидийн юм шатаагаад гэрээс чинь утаа гараад байвал шууд өндөр торгууль.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.90] 2024/1/23
Ийм шийдвэрийг өөрсдөдөө зориулж гаргаа шүү дээ , нүхт зайсанд өөрсдөө амьдардаг юм чинь
2 | 0 Хариулах
Bars [183.177.97.82] 2024/1/23
Монголд хүн болж төрснөөс ирвэс болоод ууланд амьдравал хамаагүй дээр л байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/23
Ёоо ийм аймшигтай өтгөн хар утаанд эрүүл хүн үлдэхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.244] 2024/1/23
Чойжилсүрэн гуай ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй бол үхсэн ацаа хийж суудал бөглөж сууна вэ. Огцор
1 | 0 Хариулах
Санал нэг [202.179.27.78] 2024/1/23
Орон нутагт ЦС-ын дарга бол хамгийн даам гэсэншдээ, хэнд үнэгүй цахилгаан өгөх үү, хэнийг халамжлах уу, улс төрийн мафи явж байдаг юм бишүү.
3 | 1 Хариулах
Зочин [103.57.95.173] 2024/1/23
Хувийн секторын хөрөнгө оруулалт гэдэг ийм чухал... одооноос тарифын шинэчлэл реформ хэрэгтэй хэмээн нөлөөллийн ажиллагаагаа эхлүүлж байх жишээний.... ер нь цаг нь ч болсон доо
7 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/1/23
Цахилгаанаас гадна Дулааны эрчим хүчний үнийг зах зээлийн үнэд шилжүүлэх нэн шаардлагатай болоод байна, бүгд алдагдал, татаас, засвараа ч хийж чадахгүй болсон. Ирэх жилээс Оросын хотууд шиг захаасаа хөлдөх болоод байна.
9 | 1 Хариулах
Зочин [103.212.117.205] 2024/1/23
Тог цахилгаан айл бүрт тоолууртай байдаг шиг дулааныг айл бүрт тоолууртай болговол иргэд хэмнэх боломж бүрдэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/23
Энэ тамын оронд төрсөндөө харамсаж байна.
4 | 4 Хариулах
Zochin [59.153.115.168] 2024/1/23
Өлсөж үзээгүй, дээрээс нь бэртэгчин хүний үг байна. Солонгост 1960 онд төрсөн бол тамын орны тухай ойлголт чинь өөр байх байсан биз. Харамсаж суухаар хуруу гараа 3 дахин их хөдөлгө.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/23
Өлсөж үзсээн мэдрэл пиздаа минь. Хамгийн новшийн хараал идсэн амьдралаар амьдарч үзлээ.
2 | 5 Хариулах
Зочин [103.57.94.64] 2024/1/24
Тэгвэл наад тамын амьдрал чинь чиний арчаагүйнх, энэ орон улсаас болсон юм биш. Өөрийн бурууг өрөөлд чихдэг адгийн амьтан байна. Өөрийгөө хар.
0 | 0