ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Богд уулын ам, Ар гүнт, Гачуурт зэрэг газарт баригдсан орон сууц, хотхоныхон цахилгааны хамгийн өндөр хэрэглээтэй байна

Р.Оюун
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн биелэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийснийг бид тоймлон мэдээлсэн. 

Тэгвэл энэ хүрээнд болон Агаарын тухай хуулийн дагуу хэрэгжүүлсэн Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам зорилтот бүлэгтээ 100% хүрч хэрэгжээгүйг аудитаар тогтоожээ. 

Тодруулбал, 2017-2020 онд Гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийт 47.7 тэрбум төгрөг олгохоос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 40.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн бол үлдсэн 7.3 тэрбум төгрөг нь өр болон хуримтлагдсан ба ямар байгууллага хариуцан төлөх нь тодорхойгүй болжээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны жилийн эцсийн санхүүгийн тайланд 2017-2020 онд хуримтлагдсан 7,319.4 сая төгрөгийн уг өр төлбөрийг тайлагнаагүй байна.

Түүнчлэн дараах дүгнэлтүүдийг ҮАГ тайлагнажээ. 

  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд 2017-2020 онд нийт 35.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгохоос гүйцэтгэлээр 47.7 тэрбум төгрөг олгохоор тооцоолж, 12.2 тэрбум төгрөгөөр илүү тооцоолсон байна. 
  • Гэр хорооллын айл өрхийн 31.5 мянга буюу 23% нь цахилгаанаар халаалтаа шийдсэн бол 105.6 мянга буюу 77 хувь нь цахилгаан халаагуургүй байна. 
  • Нийт хөнгөлөлтөд хамрагдсан цахилгааны хэрэглээний 55 хувийг нь цахилгаан халаагууртай буюу тарифын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай айл өрхийн цахилгааны хэрэглээ, 45 хувийг нь цахилгаан халаагуургүй буюу цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагагүй айл өрхийн цахилгааны хэрэглээ эзэлжээ.
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 9 төвийн хэмжээнд хамгийн өндөр хэрэглээтэй айл өрхийн жагсаалтыг гаргаж, газар дээр нь шалгахад 3-5 давхар амины орон сууц, хотхоны хэрэглээ гарсан бөгөөд эдгээр хэрэглэгчид сард дунджаар 81,560.4 кВт.ц хэрэглэсэн байна. 
  • Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани нь 2015 онд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд дунджаар 105 м2 талбайтай, 2 давхар орон сууц бүхий 100 айлын ажиллагсдын орон сууц барьсан бөгөөд халаалт, хэрэгцээний халуун усны халаалтыг цахилгаан бойлероор шийджээ. Энэхүү Жаргалант Эко хотхоноос байнгын оршин суудаг 89 айлын цахилгааны хэрэглээг шүүж үзэхэд хамгийн өндөр хэрэглээтэй нэг айл л гэхэд хүйтний улирлын нэг сард 3,600 кВт.ц цахилгаан хэрэглэж, цахилгааны төлбөрт 622  мянган төгрөг төлж, үүнээс 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлжээ.
  • Өндөр хэрэглээтэй айл өрхүүд нь ихэвчлэн Дархан цаазат Богд хан уулын аманд баригдсан амины орон сууц, орон сууцны хотхон, Ар гүнт, Гачуурт, Шарын ам, Баянголын амны зуслангийн хэрэглэгчид байна. 
  • Цахилгааны хэт өндөр хэрэглээтэй нийт 2,715 хэрэглэгч нь хөнгөлөлтөд хамруулсан цэгийн 2%-ийг эзэлж байгаа нь цахилгааны хэрэглээний 19.6 хувийг эзэлжээ.
  • Аудитын явцад иргэдээс авсан санал асуулгын дүнгээс харахад “Та цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдсанаар гэр, байшингийн дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадсан уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 69.2% нь “Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт дулааны асуудлыг шийдэж чадаагүй” гэсэн ба 41.8 хувь нь “шаардлагагүй”, 22.7 хувь нь “цахилгааны хүчдэл хүрэлцдэггүй” гэж хариулжээ.

Ажлын хэсгийн дүгнэлт болон санал асуулгын дүнгээс үзэхэд агаарын чанарын бүсэд хамаарах гэр хорооллын зорилтот айл өрхүүд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлээгүй байх магадлал өндөр байна хэмээн ҮАГ дүгнэсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЗОЧИН [202.126.89.210] 2021/11/9
БҮХ ОРОН СУУЦ , ХАУСАНДАА ҮНЭГҮЙ ТОК ХЭРЭГЛЭДЭГ ХОРГОЛОО ТООЛСОН БАЯЧУУД .
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/9
sejigiin hogiin shimigt prasituud we yadag
2 | 1 Хариулах
dampuu [139.5.218.173] 2021/11/9
Naad bayan yum uzeegui novshnuudaasaa mungiig ni buten avaal bolooshd
4 | 4 Хариулах
Зочин [57.70.80.35] 2021/11/9
би гайгүй газар амьдардаг, чи гайтай газар амьдардаг гэж ер нь юу хуцацгаагаад байгаан. Та нар заавал дархан цаазтай газар буучихаад, дээр нь бүх тог хэрэглэчихээд үхсэндээ онгироод байгаан. Тийм их мөнгөтэй, гайгүй гоё газар амьдрах чадвартай юм бол үхсэнээ хийгээд Улаанбаатарыг тойрон эргээд байдын. Ер нь ихэнхийнх нь орлогын эх үүсвэр энэ гайтай газар амьдардаг амьтдад юм хум зардаг, хөдөө хээр уул ус ухдаг л байгаа шд. Нээх толгой түрүүгээ ашиглаад гадна дотноос гайтай газрыхандаа гай бололгүй мөнгө олчихдог хүн хөнгөлөлт нэрээр бөгсөө өдөр шөнөгүй халаадаггүй л байх.
9 | 2 Хариулах
Зочин [202.179.18.109] 2021/11/9
Ар гүнтэд цахилгаан хэрэглэж байгаа хэдэн өрх айл байна тооцоотой үнэн зөв мэдээлэл гаргах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.109] 2021/11/9
Ар гүнт ихэнх нь цахилгаан байхгүй байгаа шүү худлаа ярихаа болиорой.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.250] 2021/11/9
Цахилгааны халаагуур авч дийлэхгүй, тогныхоо кабелийг сайжруулж чадахгүй иргэд хотод амьдрах алба уу?! Хотын хэт төвлөрлөөс болж “би чадна” гарууд олшроод б. Хүний үнэ цэнэ, ажлын үнэлгээ навс унаж б. Улаанбаатар 600.000 хүнд л зориулсан хот шүү дээ!
2 | 1 Хариулах
Зочин [92.38.174.53] 2021/11/9
ХУЛГАЙЧ НАРТ ХӨНГӨЛӨЛТ БОЛ ИЛҮҮ ЗАН.
7 | 2 Хариулах
s [202.126.88.32] 2021/11/9
Ger horoolol shig tegeed yamar nuurs tulj halaahiinmuu house aa ? teneg yum be harin ch utaa gargahgui tsahilgaanaar halaaj bgaa ni saihsaaltai gsh
4 | 1 Хариулах
харц [66.181.160.78] 2021/11/9
монгол шиг цахилгааны үйлдвэрлэл дутмаг оронд хөлаалтыг цах р шийдэж хараахан чадахгүй. Түүний оронд нарныэрчим хүч ашигласан дээврийн халаагуур мөш үр дүнтэй хуримтлуулсан тог оо шөнө болон бүрхэг өдөр ашигоана монголд цэлмэг өдөр ихэнх нь байдаг
4 | 1 Хариулах
Зочин [106.102.128.247] 2021/11/9
Тэр дархан цаазат газар бга новшнуудийг яагаад хөөж явуулахгүй бга юм бэ...
4 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2021/11/9
Баячуудаас төлбөрийг нь бүтнээр ав аа.
5 | 5 Хариулах
Зочин [202.21.107.131] 2021/11/9
Шөнө асаагаал биткойн этэрум олборлодог
12 | 1 Хариулах
Зочин [172.103.240.116] 2021/11/9
Яг тэгэж ч олборлож чадахгүй байх аа
0 | 0 Хариулах
Зочин [57.70.80.35] 2021/11/9
4-р Цахилгаан станц нь ачааллаа даахгүй зогсох гэж байхад нийт өрхийн 2 хувийг дулаан байлгахад нийт цахилгааны 20% урсах зүгээр юм уу? Яагаад халаалтаа өөр байдлаар шийдэхгүй байна? Айл өрхийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тавимаар юм. Хөнгөлөлт, мөнгө төгрөгөөс илүү хотоороо цахилгаангүй болох эрсдэл рүү л хөтлөөд байна. Мөнгөтэй хүмүүс өөр нэг аргаар бөгсөө дулаан байлгаж чадах л байлгүй.
12 | 2 Хариулах
Зорилтот [64.119.17.173] 2021/11/9
Зорилтот гэр хорооллын айлуудад зориулсан хөнгөлөлт нэрийн цаана хувийн хаус хотхоныхон хожоод байгааг судалгаагаар тогтоожээ. Ялгаварлалтай тогтоож, цахилгаан халаалтыг гэр хорооллынхондоо сайн таниулж өгвөл утаагаа багасгахад хэрэгтэй юм даа.
15 | 2 Хариулах
s [202.126.88.32] 2021/11/9
er ni g horoolold amidarch bgaa ni henii buruu iin ? utaa gargah estoi ym uu ternees chne bolood bair nii hmuus bas hordoh estoi yu bodoh l asuudal albataim shig bidniig hongol bidniig demj gedgiin
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2021/11/9
Энэ мэдээнээс социализм үнэртэж байна
3 | 3 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/9
наад баячуудаа цахилгааны хөнгөлөлтөөс хасаач!
11 | 3 Хариулах
ergu llr [203.23.49.170] 2021/11/9
yalgavraluulal durgui hernee yalgavarlah durtai pisda yma chi
5 | 6 Хариулах
Зочин [139.5.219.29] 2021/11/9
Дэлхийн ямар ч улс орон, бүс нутаг нь цахилгаанаар байр, орон сууцаа халаах аргыг хамгийн өндөр өртөгтөй гэж үздэг. Харин байгалийн хий хамгийн хямд бөгөөд цэвэр түлш гэж үздэг.
3 | 4 Хариулах
j [202.126.88.32] 2021/11/9
manaih shig ulsad ter demii bhoo bas neg ymaaraa orosiin haraat bolchino deer ni aylgui baidal 00 gazarshdee
4 | 1 Хариулах
Зочин [64.119.29.242] 2021/11/9
Заавал ингэж зарлах албагүй. Зүгээр л дуугай мөнгийг нь бүтэн аваач.
15 | 4 Хариулах
ergu llr [203.23.49.170] 2021/11/9
ygd buh niiteeree hunglulttei bhad gaigu gzr bairtain tuluu mungu awh estoi ym?
5 | 6 Хариулах
Шимэгч [103.136.254.8] 2021/11/9
Мэдээгээ ч ойлгоогүй явж байх юм даа хөөрхий. Бяцхан тархиа цэнэглэ
2 | 4 Хариулах
Шимэгч [103.136.254.8] 2021/11/9
Хаха өөрийнх нь хэрэглээг зарласан чинь уурлаад аашсан... Хэрэглэсэн юм бол бүтэн төлөөд явчаараа.
7 | 3 Хариулах
Zzzz [202.21.107.66] 2021/11/9
Zailaa [хориотой үг] min hereglesen tsahilgaanaa tul har lalaraa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.243] 2021/11/9
Халаалт нь цахилгаан юм чинь аргагүй шд
14 | 0 Хариулах