“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд Орхон аймагт анхны хурлаа хийж байна. Одоогоор ТУЗ-ийн хурал үргэлжилж байгаа бөгөөд тус үйлдвэрийн дэд захирлуудыг халж дөрвөн орлогч даргыг томилсон байна.
Уг хурлаар хэлэлцэж байгаа асуудлын талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн товч мэдээлэл өгөхдөө “Үйлдвэрийн ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогч гэдэг албан тушаалыг бий болгосон.
Үйлдвэрийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг томиллоо.
Мөн Хөгжил, эх барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболорыг, Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаярыг, үйлдвэрийн 1-р орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр Шинэбаатар нарыг тус тус томилж байна” гэлээ.
Мөн гүйцэтгэх захирлын цалинг эцэслэн шийдээгүй тухайгаа мэдээллээ.
Түүнчлэн Цехийн даргаас дээш албан тушаалтнуудыг халж сэлгэх асуудлыг үгүйсгэсэнгүй.
Хувьцаа эзэмшигчдийн хурал болон 49 хувийн асуудлаар ямар ч мэдээлэл өгсөнгүй
ТУЗ-ийн хурлын мэдээллийг сэтгүүлчид 11:00 цагаас 17:00 цаг хүртэл хүлээсэн ч хэвлэлийн хурал 10 гаруй минут үргэлжиллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!