Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: Хойд Европын орнууд хөгжиж буй орнуудад хамгийн их тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны үеэр Шведийн Вант улсад Элчин сайдаар томилогдох гэж буй М.Энхсайхан үг хэлэв.

Тэрбээр “Намайг Шведийн Вант улсад суух Элчин сайдаар томилуулах санал оруулаад байгаа юм. Шведийн Вант Улсаас гадна хойд Европын улсууд болох Норвеги, Финланд, Дани, Эстони гэсэн орнууд хамаарах юм байна лээ.

Энэ орнуудын хувьд авч үзвэл хүйтэн дайны үед дулаахан харилцаатай цөөхөн хэдэн орон явж байсны нэг хэсэг нь юм. Ямар нэгэн байдлаар Монгол орныг ардчилал, зах зээлд шилжихэд эдгээр орнууд барууны ертөнц, дэлхий ертөнцтэй холбох гүүр болж байснаараа онцлог юм.

Дээр нь эдгээр орнууд хөгжиж буй орнуудад хамгийн их тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манайд одоогийн байдлаар томоохон хөрөнгө оруулалт орчихсон гэж хэлэхэд хэцүү. Тусламжийн хөтөлбөр ч гэсэн цар хүрээгээ тэлэх илүү шаардлагатай байгаа юм болов уу гэж харагдаж байгаа. Энэ чиглэлээр бид ямар нэгэн дэвшил, ажил хийж болох байх гэсэн ийм л бодолтой байна” гэв.