Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаа төлөөлөн ажиллах Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргаад байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдад нэр дэвшигч нарыг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөний дараагаар томилох юм.
Ингээд Элчин сайдаар томилогдох 10 эрхмийг танилцуулж байна
Москвагийн Олон улсын харилцаааны дээд сургууль (МОУХДС)-ийг төгссөн, вьетнам судлалаар мэргэшсэн. Вьетнам, орос, англи хэлтэй.
1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Ханой дахь ЭСЯ-нд атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
ХБНГУ-ын Чөлөөт их сургууль, АБНЕУ-ын Америк их сургуулийн араб хэлний ангийг төгссөн. Араб, герман, орос, англи хэлтэй. 2008 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газраас ажлын гараагаа эхэлсэн.
Москва дахь ЭСЯ-нд атташе, Кайр дахь ЭСЯ-нд атташе, 2012-2014 онд Америк, Африкийн газрын дэд захирал, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.
З.Чинтүшиг нь Кувейт Улсад Монгол Улсыг төлөөлөн суух араб хэлтэй анхны Элчин сайд болох юм.
МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн.
Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч юм.
ЦЕС, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Орос, англи хэлтэй. 1977 онд Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн.
ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай.
МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн. Унаган чех хэлтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй.
2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн. Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.
МОУХДС-ийн болгар хэлний ангийг төгссөн. Болгар, англи, орос хэлтэй. 1989 оноос Улаанбаатар дахь БНБУ-ын ЭСЯ-д орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Софи дахь ЭСЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Эль-Кувейт дахь ЭСЯ-нд зөвлөх, 2016 оноос Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.
Киев хотын Улсын их сургууль төгссөн. Орос, англи хэлтэй. 1978 оноос Гадаад худалдааны яам, эдийн засгийн болон судалгааны байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан.
Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сайд, Шадар сайд, Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан туршлагатай.
Москвагийн их сургуулийг төгссөн. Орос, англи хэлтэй. Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан.
Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн.
Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!