Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: С.Баярцогт гишүүний оффшор данс хаагдсан учир тооцогдохгүй гэж үзсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан сая өндөрлөж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. 

ҮЗХ-ны хуралдааны дараа АН-ын дарга З.Энхболд 76 нэр дэвшигчээ танилцууллаа.

Тэрбээр өмнө нь оффшор данстай хүмүүсийг тэр дундаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч С.Баярцогт аймгийн намын хорооноосоо дэмжлэг авснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болоод байна. Энэ талаар АН-ын дарга З.Энхболдоос тодрууллаа. 

-С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч сонгуульд өрсөлдөхөөр боллоо. 

-Манай өнөөдрийн хуралдаанаар олонхын саналаар С.Баярцогт гишүүний оффшор данс илрээд 3-4 жил болж байна. Түүнээс хойш хаасан учир данстай гэж тооцогдохгүй гэж ярилцаад үлдээсэн. 

Манайд өөр тийм данстай хүн байхгүй. 

-Намын дүрэмд Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж байсан? 

-Тэрийг хэлэлцээгүй. Тэр бол маргаантай асуудал. Манай хяналтын хороо зургаан жилээр томилогдчихоод бараг 12 жил болж байна. Тэгэхээр тэр хорооны гаргасан шийдвэрийг би намын удирдлагын хувьд дүрмийн бус гэж үзэж байгаа. 

Ер нь дараагийн хурлаар бид дүрмийн хороо, сонгуулийн хороо гээд хамаг юмаа шинэчлэхгүй бол дэндүү их удсан байна. 

АН-ын ҮЗХ-ны хуралдаан фото
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Гэрэл зургийг mpa.mn