Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАГ: Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Үндэсний аудитын газраас 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн бүртгэлийн талаар тодрууллаа.

Тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан хэлэхдээ "Өнөөдөр сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг бүртгэх сүүлийн өдөр. Одоогоор бүртгэлийн явц ямар байгааг мэдээлэх боломжгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдах болно" гэв.

Хуулийн заалт: Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын холбогдох байгууллагад 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хэмээн заасан аж.