"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн ҮЭ-ийн дарга өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар тус мэдээллийг сэтгүүлчдэд өгөхөөр иржээ. Түүний гарын үсэг, тамгатай мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хэвлэлийн мэдээ
2015-11-13 Улаанбаатар хот
"Эрдэнэс Таван Толгой" ХК-иий удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүд өнөөдрийн "Өдрийн сонин"-д Ажилчиддаа илүү ашиггүй шийдвэр гаргуулж чадав. Бас хөдөлмөрийн гэрээний хугацааг 36 cap ажиллуулахаар болов 36 сарын дараа өөр ажил олж өгөхөөр болов гэсэн мэдээлэл нийтлүүлжээ. ҮЭ эхнээсээ худлаа мэдээлэл тараагаагүй. Бидний дүгнэлт үнэн байсныг баталж байна. Арчаагүй, амьдрал мэдэхгүй удирдлагууд. Эх орноо худалдагсад.
ҮЭ "Хамтын гэрээ" байгуулахыг 4 жилийн өмнөөс шаардсан билээ. Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгааг хууль зөрчсөн, санаатайгаар зохион байгуулсан гэмт хэрэг гэж үзэж байна. Бид компанийн удирдлагыг эхнээсээ л Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан, ажилчин хүнийг боолчлон дорд үзэж тодорхойгүй нөхцөлтэй өөр компанид зарсан гэж үзэж байсан.
Тус үйлдэлд нь арга хэмжээ авахыг ТУЗ-өөc шаардаж дахин уулзалт хийж, дүгнэлт гаргуулахыг хүссэн. Харин ТУЗ-ийн гишүүд өөрсдийн эрх ашиг сонирхолын хүрээнд удирдлагын алдаатай шийдвэрийг хүлээн зөвшөөрч ажилчин бидний эрх ашгийг ноцтой хохироосон, хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Ажилчин бидний саналыг нэг ч удаа сонссонгүй. “ЭТТ ХК -ний удирлагаас "ТТ JV Со" ХХК-тай хийсэн гэрээг Монголчуудын ажлын байрыг булаасан, Монгол хэлээр хийгдээгүй, Их гүрний эдийн засгийн шахалтаар үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үр дагавартай, "ЭТТ" ХК-нийг цаасны компани болгох гэсэн ЗГ-ын бодлоготой үйл ажиллагаа гэж үзэж байсан. Монголд бүртгэлтэй монголын гэж хэлэгдэж байгаа "ТТ JV Со" ХХК-тай байгуулсан гэрээг Англи хэлээр хийсэн нь гэрээний заалтуудыг хожим будлиантуулах төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна.
Гэрээг ГЯЯ-наас баталгаа гаргаж өгөхгүй байна. УИХ-ын өргөдөлийн байнгын хорооны дүгнэлт гараагүй байхад яаран сандран ажлын бус цагаар шийдвэрлэснийг юу гэж ойлгох вэ. Монгол Улсын төрийг ингэж доромжлож болдог юм уу. Бид ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн талаар албан ёсны шийдвэрийг бичгээр өгөхийг шаардсан. Гэрээний монгол орчуулгатай танилцуулахыг хүссэн өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байж "ТТ JV Со" ХХК-ний үйл ажиллагааг түргэн эхлүүлэхийг яагаад...???
2015 оны 11-р сарын 20-оос өмнө Ачилтын компани байгуулах сонгон шалгаруулалтаа дуусгах 36 ажилтанаа дахин халах гэж байна. 2015 оны 12-р сард дахин бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтнаа халах гэж байна. Бүх хариуцлагаас мултлах арга замыг хүртэл үгсэн тохирч компанийн захирал Б.Батбилэг болон ТУЗ-ын дарга Г.Ганболд нарын 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолыг нь ЗГ-аас баталгаажуулсан байна. Тэд энэ тухайгаа илэн далангүй ярьж явахаас гадна тус комланийн хяналтгүй байгаа хөрөнгөөс хүссэнээрээ хулгай хийх үйл ажиллагааг зохион байгуулан 2015 оны 12-р сард ажлаасаа халагдаж "ЭТТ" ХК-ийг ззэнгүйдүүлэн Хятадын мэдэлд шилжүүлэх гэж байна.
Ийм учир "Эв Санааны Нэгдэл" ҮЭ-ийн тэргүүн миний бие энэ үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна. Ажлын байргүй болсон ард иргэд биднийг хууль бусаар амьдруулж, Хуулийн хүрээнд дарангуйлж зүрх сэтгэлийг минь мохоох гэж байна. Төр улсдаа итгэж найдах итгэлийг алдагдуулж байна. Бидний ажилчдад нинжа болж эх орныхоо газар шороог атга чимхээр нь сүйтгэн Хятадуудад зарах, бэлэнчлэх сэтгэлтэй гуйлгачин болж бусдаар тэжээлгэх, архи ууж аархан бие биенээ алах, ариун ёс заншлаа умартан төр улсаа сүйтгэх үү?
Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн "Шийдлийн Засгийн Газар"-ыг огцруулахыг шаардаж байна.
Би ардчилсан төрийг байгуулахын төлөө амь насаа ч хайрлалгүй зүтгэж байсныг Ардчилсан намынхан мартаагүй гэдэгт итгэж байна. Сайн Үйл дэлгэртүгэй. Монголчуудад эв нэгдлийг хүсье.
С.Эрдэнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!