Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш болохоос Л.Наранбаатар биш гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагуудаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл хийх гол шалтгаан нь тус аймгийн Ардчилсан намын жинхэнэ дарга хэн бэ гэдэг тухай юм.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагуудын зүгээс сүүлийн үед өөрийгөө Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга хэмээн олон нийтэд мэдэгдэж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл, захиалгатай гүтгэлэгийг удаа дараа гаргаад буй Л.Наранбаатарын аливаа үйл ажиллагаа Дархан-Уул аймгийн Ардчилсан намтай хамааралгүй, түүний өмнөөс манай нам хариуцлага хүлээхгүй гэсэн юм.

Одоо Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга нь Н.Мөнхдаш бөгөөд тэрээр Ардчилсан намаас авсан албан ёсны итгэмжлэхтэй аж. Харин Л.Наранбаатар нь 2013 онд өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж байсан гэв. 

 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Г.Гантулгаас тодруулахад “Энэ хүн 2013 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд бие дааж нэр дэвшихийн тулд намаасаа гарсан.

Үүний дараа хуурамч тамга үйлдээд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын элдэв бичиг баримт дээр дарах үйлдлүүд хийсэн. Энэ нь хуурамч тамга байсан нь мэдэгдсэн. Л.Наранбаатар эхлээд Ардчилсан намын дүрэм, журмыг зөрчиж байсан бол одоо Монгол Улсын хуулийг зөрчиж байна” гэсэн юм.