Бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ "Монгол даатгал" компанитай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад цүнхний цацруулагчтай уут тараах үйл ажиллагааг явуулах гэж байна.
Энэ удаад зургаан дүүргийн ерөнхий боловсролын долоон сургуулийн бага ангийн нийт 3000 хүүхдэд энэхүү цүнхний уутыг үнэ төлбөргүй олгох аж.
Цаашид хөдөө орон нутгийн сургуулиудад тараахаар төлөвлөж байгаа гэнэ.