Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах шинэ ургацын ногооны худалдааг 7 хоног үргэлжлүүлэхээр болжээ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа есдүгээр сарын 21-нд нээгдсэн. Өргөтгөсөн худалдаа өнөөдөр хаагдах байсан ч долоо хоногоор сунгажээ.
Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) тодруулахад "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах ногоoчдын худалдаа аравдугаар сарын 4-н хүртэл долоо хоногоор сунгагдсан" гэв.
Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд гарч байгаа шинэ ургацын хүнсний ногооны худалдаа аравдугаар сарын 4-нийг хүртэл өдөр бүр 09:00-21:00 цаг хүртэл нээлттэй байх юм байна.
Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, ааруул, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
