Япон улсын Итабаши хотын төлөөллүүд нийслэлийн нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар тохиролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Итабаши хот нь 32.2 км² газар нутагтай, 587 мянга орчим хүн амтай, орон сууц, худалдаа, үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээг хослуулсан хот бөгөөд ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжил, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, орон нутгийн эдийн засаг болон олон улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг байна. Тус хотын дарга Сакамото Такеши зэрэг төлөөлөгчид Улаанбаатар хотод иржээ.

Албаны төлөөллүүдийг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хүлээн авч уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын сурагч, оюутныг харилцан солилцох, тухайн улсын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Цаашид талууд соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллаж, нийслэлийн нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар харилцан тохиролцсон байна.