Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл маргааш хаагдана

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-нд E-Mongolia системээр эхэлсэн.

Энэ удаагийн бүртгэлд:

  • Түр оршин суух хаягтай хүүхэд
  • I шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой.

Бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана. Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг Боловсролын Ерөнхий Газраас санууллаа.