Ч.Хишигдалай: Нийслэлийн ШТС-уудад өчигдөр 900 орчим тонн, орон нутагт 700 тонн автобензин түгээгээд байна

П.Сайнжаргал, IKON.MN
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны хангамж нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабаас ээлжит хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

Улаанбаатар төмөр замын хэмжээнд 67 вагон цистерн буюу 4,000 орчим тонн АИ-92 төрлийн автобензин буухаас өнөөдөр 28 вагон цистерн шатахууныг агуулахад буулгаж байгааг АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хэллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Монгол Улсын шатахууны импорт хангамж тасралтгүй үргэлжилж байна. Есдүгээр сарын 1-10-ны хооронд нийт 21,000 тонн АИ-92 төрлийн автобензинийг импортолсон. 

БНСУ-аас долоодугаар сард захиалж гэрээ хийсэн бүтээгдэхүүн эхний ээлжид орж ирсэн байна. Тухайлбал 36 вагон буюу 2,000 орчим АИ-92 автобензин Замын-Үүд боомтоор орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажлыг хийж байна.

Өчигдөр Улаанбаатар хотын Шатахуун Түгээх Станц (ШТЦ)-уудад нийт 900 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа АИ-92 төрлийн автобензинийг түгээсэн.

Орон нутгийн 66 шатахуун түгээх станц руу нийтдээ 700 орчим тонн АИ-92 автобензинийг ачилтад гаргасан байна.

Сүхбаатар, Замын-Үүд боомтоор орж ирж байгаа шатахууныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгаж ШТС-уудад түгээх ажлыг ААН-үүд болон Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын холбогдох байгууллагууд хамтарч зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг 24 цагаар тасралтгүй хийж байгаа" гэлээ.