Шинэ ургацын ногооны өргөтгөсөн худалдаа арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж буй.
Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа цэгүүд арваннэгдүгээр сарын 1-нээс хаах юм байна.
Шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тариаланч, ногоочид шууд худалдаалж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
