Өнөө шөнө Туул голын хөндий дагуу 0...-2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Есдүгээр сарын 8-ны шөнө үүлшинэ, ихэнх хэсгээр +3...+5 градус дулаан байх ч Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Маргааш өдөр буюу 9-нд Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. +15...+17 градус дулаан байна.

Хүйтэрч хонох тул өглөө дулаан хувцаслахыг зөвлөв.