Монгол Улсад эхний найман сард 705,098 жуулчин иржээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.
Статистик мэдээллээр Монгол Улсад эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.
Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны найман сарыг хүртэлх хугацаанд:
- ОХУ-аас 239,134
- БНХАУ-аас 171,497
- БНСУ-аас 128,589
- Япон Улсаас 30,417
- Казахстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.
Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр хоёр дугаар байрт эрэмбэлэгдсэнийг мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
