Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа.
Эдгээр дуудлагын тав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна.
Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахыг байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!