Уншиж байна ...

ХасБанк: ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУРТАЛЧИЛГАА
3 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ТЕНДЕРИЙН УРИЛГА

№: RFP-XB/2026-03

ХасБанкны харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын дүрэмт хувцасны загварыг шинэчлэн зохион бүтээх, үйлдвэрлэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Дүрэмт хувцасны загвар нь банкны дүр төрхийг илэрхийлсэн, орчин үеийн чиг хандлагыг шингээсэн, тав тухыг хангасан байх бөгөөд дараах хоёр төрлийн дүрэмт хувцсыг санал болгож болно:

  1. Албан хувцаслалт (Business official);
  2. Ажил хэрэгч, чөлөөт хэв загварыг хосолсон (Business casual).

Тендерт оролцогч нь аль нэг багцад эсхүл хоёр багцад зэрэг санал ирүүлэх боломжтой.

Багц 1 – Загвар зохион бүтээх;
Багц 2 – Загвар зохион бүтээх, үйлдвэрлэн нийлүүлэх.

Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mn хаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.

Сонгон шалгаруулалтын нэг багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.

Үнийн саналыг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү

Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А,Ш/Х-72, Улаанбаатар – 14200

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.