Уншиж байна ...

Youtuber асан Жэйк Полын сүйт бүсгүй олимпын рекорд тогтоов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

"Милан Кортина 2026" өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн төрөлд Нидерландын тамирчин Ютта Лердам эмэгтэйчүүдийн 1,000 метрийн уралдаанд олимпын рекорд тогтоов.

Бээжингийн олимпын мөнгө, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий ганцаарчилсан төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Ю.Лердам Youtuber Жэйк Полын сүйт бүсгүй гэдгээрээ цахим орчинд танигдсан нэгэн.

Гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1,000 метрийн уралдаанд дөрвөн жилийн өмнө Японы алдарт Михо Тагаки 1:13.19 минутад барианд орсноор олимпын рекорд тогтоосон. Түүний амжилтыг "нисдэг голланд"-ын тэшүүрчин бүсгүй 1:12.31 минутаар шинэчиллээ.

Энэ төрөлд Нидерландын Фемке Кок мөнгө, Японы Михо Тагаки хүрэл медаль зүүсэн байна.

Ю.Лердам америк Youtuber асан, өдгөө мэргэжлийн боксоор хичээллэж буй Жэйк Полтой 2023 оноос хойш үерхэж байгаагаа зарласан. Хосууд өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьж байгаагаа зарлаж байв. 

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг