Уншиж байна ...

“Омни Капитал ББСБ” Эрдэнэт хотод шинэ салбараа амжилттай нээлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Омни Капитал ББСБ Эрдэнэт хотод шинэ салбараа амжилттай нээж, орон нутгийн хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж эхэллээ.

Салбарын нээлтийн арга хэмжээ нь Эрдэнэт хотын иргэд, харилцагчид, хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагдаж, халуун дулаан уур амьсгалтайгаар өндөрлөлөө. Энэхүү нээлт нь Омни Капитал ББСБ-ын бүс нутгийн хөгжилд оруулах бодит хувь нэмэр төдийгүй орон нутгийн хэрэглэгчдэд зориулсан шинэ боломжийн эхлэл болж байна.

“Омни Капитал ББСБ” нь Омни Эрдэнэт Майнерс сагсан бөмбөгийн багийн стратегийн түншийн хувьд спорт, залуусын хөгжил, орон нутгийн нийгмийн идэвхийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Эрдэнэт хот дахь шинэ салбарын нээлт нь энэхүү хамтын ажиллагааны бас нэгэн бодит илэрхийлэл болж байна.

Нээлтийн онцгой урамшуулал амжилттай хэрэгжлээ

Нээлтийн өдөр эхний 50 хэрэглэгчид Омни Эрдэнэт Майнерс багийн албан ёсны өмсгөлийг гардуулж, олон хэрэглэгчид Омни Капиталын үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй танилцан, зээлийн хүсэлтээ амжилттай гаргалаа.

Түүнчлэн тухайн өдөр гаргасан БҮХ зээлийн хүсэлтүүдэд:

  • Хүү 2.5%
  • Шимтгэл 0% гэсэн онцгой нөхцөл үйлчилсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсан юм.

Эрдэнэт хотын хэрэглэгчдэд илүү ойр санхүүгийн шийдэл

“Омни Капитал ББСБ”-ын Эрдэнэт хот дахь шинэ салбар нь хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилгээ, уян хатан нөхцөл, ил тод шийдлийг санал болгож, санхүүгийн хэрэгцээг илүү хялбар, хүртээмжтэй байдлаар хангах боломжийг бүрдүүлж байна.

Цаашид Омни Капитал компани орон нутгийн хэрэглэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллыг тогтмол хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтоо үргэлжлүүлэх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.