Дэлхийн өнцөг булан бүрд сурч, хөгжиж, туршлага хуримтлуулаад эх орондоо эргэн ирж өөрийн салбартаа бодит хувь нэмэр, оролцоо, нөлөө үзүүлж буй эрхмүүдийг тодруулж, таниулах, тэдний үйлдлээр дамжуулан залуу үед урам зориг өгөх зорилготой “Lambda 100 - DIASPORA” санаачилга албан ёсоор эхэллээ.
Тус төсөл нь гадаад улсад сурч, ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд эх орондоо эргэн ирж өөрийн сурсан мэдсэн, мэдлэг туршлагаараа бизнес, технологи, боловсрол, улс төр, нийгэм, урлаг соёл, медиа, спорт гэх мэт салбаруудад бодит хувь нэмэр, оролцоо, нөлөө үзүүлж буй 100 ШИЛМЭЛ ТАЛЕНТ-ыг онцлон тодруулахад чиглэж байна. Үүнд:
Санаачлагчдын зүгээс “Монголын хамгийн том ашиглагдаагүй стратегийн нөөц бол газар доорх баялаг бус, харин дэлхийд өрсөлдөж буй Монгол залуусын хуримтлуулсан мэдлэг, туршлага, нөлөө, капитал” хэмээн тодорхойлж байна. “Lambda 100 - DIASPORA Edition” нь эдгээр залуус Монголын хөгжлийн дараагийн шатанд ямар чухал үүрэгтэй болохыг харуулах зорилготой.
Lambda Global платформоор эх орондоо хувь нэмэр оруулж буй мэргэжилтнүүдийг болон өөрийгөө нэр дэвшүүлэх боломж нээлттэй зарлагдсан байна.
Одоогоор Япон, Швед, АНУ, Европын орнуудаас эргэн ирсэн болон ажиллаж буй, шинжлэх ухаан, анагаах ухаан, технологи, бизнесийн салбарын 90+ Монгол мэргэжилтнүүд нэр дэвшиж эхлээд байна.
Энэхүү санаачилга нь Монголын шинэ үеийн карьерын ойлголтыг тэлэхээс гадна, дэлхийн түвшний туршлагыг эх орондоо бодит үнэ цэн болгох, урт хугацаанд хүний капиталд суурилсан хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!