Уншиж байна ...

“АПУ ДЭЙРИ” ХХК: Үйлдвэрийн ажилчдын зоогийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг иж бүрэн хариуцах ажлын тендерийн зар

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2026 оны 01 сарын 22 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: Апу Дэйри Сүүний үйлдвэрийн шинээр ашиглалтад орж буй үйлдвэрийн ажилчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг иж бүрэн хариуцах төсөл

Тендерийн дугаар: APUD-02/2026

Тендерийн материал олгох хугацаа: 2026 оны 01-р сарын 26-ны 16:00 цаг хүртэл.

Тендер хүлээж авах хугацаа: 2026 оны 02-р сарын 03-ний 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэх төслийн хүрээнд үйлдвэрийн ажилчдын зоогийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг иж бүрэн хариуцах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Хоол үйлдвэрлэлийг АПУ Дэйри компанийн оффисын 2 давхарт байрлах 327.11м2 талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулна.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн ажилчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажил: гүйцэтгэх

  1. Өдөр тутмын хоол үйлдвэрлэл
  2. Хоолны чанар, шим тэжээл, илчлэгийн зохистой байдлыг хангах
  3. Чанартай хүнсний түүхий эдийн худалдан авалт, хадгалалт, тээвэрлэлт
  4. Гал тогоо, хоолны заалны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт
  5. Ажилчдад соёлтой, түргэн шуурхай үйлчлэх
  6. Байгууллагын аливаа сургалт, эвент үйл ажиллагаанд захиалгаар хоол нийлүүлэх
  7. Захиалагчийн зүгээс болон холбогдох бусад байгууллагын тавих хяналт, шалгалтад хамтран ажиллах

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага (MNS 4946:2019), Кейтеринг үйлчилгээнд тавигдах шаардлага (MNS 6885) бүрэн  хангасан байх,
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2026 оны 01 сарын 26-ны 16.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр  
Худалдан авалт хариуцсан ажилтан С.Есүйгэн, утас: 95452238
И-мэйл: Yesuigen.s@apu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.