Уншиж байна ...

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цасаар шуурна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Цаашид ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. 

2026 оны 01-р сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар,
  • 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр,
  • 18-нд говийн бүс нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
  • Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч
  • Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.