Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг залилангийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал гэмт этгээдүүд "банк, санхүүгийн байгууллагаас зээл олгоно", "буцалтгүй тусламж үзүүлнэ" гэх мэт худал мэдээлэл тараан, фишинг төрлийн холбоос линк илгээж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авдаг.
Мөн “Таны интернэт банкны мэдээлэл алдагдсан байна” гэх мессэж илгээж, дараах линкээр орж “Аюулгүй байдлаа хангаж хувийн мэдээллээ яаралтай шинэчилнэ үү” гэж хууран мэхлэх замаар иргэний өөрийн гараар мэдээллээ оруулж, интернэт банкны эрхийг нь хууль бусаар авдаг тохиолдлууд бүртгэгдэж байна.
Иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, дансан дахь үлдэгдлийг шилжүүлэн авах, утасны зээл, үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн мөнгө завших гэмт хэрэг үйлдэгдэж байгааг сэрэмжлүүлэв.
Иймд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!