Уншиж байна ...

Цан цохиж нээсэн ХБҮЦ-ны анхдагч арилжаа нэг өдрийн дотор ₮18 тэрбум татан төвлөрүүлэв

СУРТАЛЧИЛГАА
13 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өчигдөр (2025.01.12) Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа албан ёсоор нээгдэж, үүнтэй холбогдуулан цан цохих ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арилжаа нь зах зээлийн оролцогчдын идэвхтэй оролцоотойгоор явагдаж, анхдагч зах зээл нээгдсэн эхний өдрийн дотор нийт ₮18 тэрбумын хөрөнгийг амжилттай татан төвлөрүүлснээр хаагдсан байна.

Энэхүү ХБҮЦ-ыг Булл капитал ББСБ гаргасан бөгөөд анхдагч зах зээлийн арилжаанд Мандал Капитал Маркетс ҮЦК үндсэн андеррайтераар ажиллаж, арилжааг зохион байгууллаа. Бүтээгдэхүүн нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон албан ёсны зөвшөөрлийн хүрээнд, бодит хөрөнгөөр баталгаажсан, ил тод бүтэцтэйгээр олон нийтэд санал болгогдсон юм.

зураг
 

Анхдагч арилжаа богино хугацаанд амжилттай хаагдсан нь бодит хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд зах зээлийн итгэлцэл өндөр байгааг, мөн олон нийтэд нээлттэй, зохицуулалттай санхүүгийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйг харуулж байна.

Хөрөнгө оруулагчдад талархал илэрхийллээ

Тус арилжаанд оролцож, итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдадаа үнэт цаас гаргагч болон андеррайтерийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.