Уншиж байна ...

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдээгүй болохыг мэдэгдэв

А.Төгөлдөр, iKon.mn
Өчигдөр 17 цаг 19 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалтын ерөнхий газраас /НДЕГ/ сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй болохыг албан ёсоор мэдэгджээ. Уг мэдэгдэлд: 

"Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагддаг.

Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо 13.5 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх мөнгөн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг тул даатгуулагч 792,000 төгрөгөөс 13.5 хувиар тооцон төлнө" гэжээ. 

Сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөх хувь хэмжээ 

зураг