Уншиж байна ...

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим 2026 оны тэргүүлэх зорилтуудаа тодорхойлж, ТУЗ-ийн шинэ гишүүдээ сонгов

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 12 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 11-р сарын 25-нд тайлангийн хурал зохион байгуулж, гишүүдэд өнгөрөгч онд хэрэгжүүлсэн ажил, 2026 оны тэргүүлэх зорилтуудаа танилцуулж, ТУЗ-ийн сонгуулийг Шангри-Ла Улаанбаатарын хурлын их танхимд зохион байгуулав.

зураг
 

Энэ удаагийн тайлангийн хуралд 40 гаруй гишүүн байгууллагуудын төлөөлөгчид биеэр оролцож, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нээлтийн үг хэлэв.

Уг хурлын төгсгөлд АмЧам Монгол ТУЗ-ийн 7 шинэ гишүүдийг хуралд оролцсон эрх бүхий төлөөлөгчдийн санал дээр үндэслэн, ардчилсан сонгуулийн журмаар тодруулж, Монголын бизнесийн салбарын манлайлагч нарын дундаас хамгийн олон санал авсан дараах лидерүүдийг сонгов.

зураг
 
  • А. Бямбажаргал, “Фаро Групп”-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
  • Б. Баттүшиг, “Алтай Холдинг”-ийн ТУЗ-ийн тэргүүн, гүйцэтгэх захирал
  • Б. Мандуул, “ОНДО” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Б. Соёл-Эрдэнэ, “МСМ Групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
  • Гари Биондо, Улаанбаатар дахь Олон Улсын Дунд сургуулийн Удирдах зөвлөлийн тэргүүн
  • Д. Бадрал, “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн тэргүүн
  • Коралие Прин, “Бадрах Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.