Профессор А.Энхбаяр: Хиймэл оюуны шийдэл зээлдэгчийн бодит орлогыг ялгаж, санхүүгийн байгууллагуудад шинэ өсөлтийн гарц нээж байна
Монголын судлаач, математикчдын хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүгийн байгууллагуудад зориулсан хиймэл оюуны шийдэл боловсруулж буй судалгааны багийн ахлагч, МУИС-ийн профессор А.Энхбаяртай ярилцлаа.
- Монголын санхүүгийн байгууллагуудад хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх шаардлага хэр өндөр байна вэ?
- Өнөөдөр зээл олголтын шийдвэрийг хүний туршлага, мэдрэмжид тулгуурлан гаргах нь хангалтгүй болсон. Санхүүгийн салбар өгөгдөлд суурилсан, ил тод, хөндлөнгийн оролцоогүй шийдвэр гаргалтад шилжиж байна.
Монголын хувьд хиймэл оюуны шийдэл бол сонголт бус — шаардлага. Энэ нь эрсдэлийг бууруулах, зээлдэгчийн бодит төлбөрийн чадварыг тодорхойлох, мөн хэрэглэгчийн зан төлөвт үндэслэн бүтээгдэхүүнээ илүү ухаалаг санал болгох үндэс суурь болдог.
- Таны хөгжүүлж буй хиймэл оюуны шийдэл юугаараа онцлог вэ?
- Бидний хөгжүүлсэн InnoScore хиймэл оюуны шийдлийг өнөөдөр Монгол Улсын 21 аймагт, 10 санхүүгийн байгууллагын 50 гаруй салбар ашиглаж эхлээд байна.
Энэхүү систем нь Монгол хүний санхүүгийн харилцааны онцлогийг тусгасан 1.2 сая гүйлгээний өгөгдөл дээр машин сургалт хийснээр, орлогын бүтэц дэх ялгаатай элементийг илүү нарийн таньж ялгах чадвартай болсон. Ингэснээр “зээл”, “халамж”, “түр шилжүүлэг”, “өөрийн данс хоорондын гүйлгээ” зэрэг бодит бус орлогыг зөв таньж, байгууллагуудад зээлдэгчийн орлогыг илүү бодитоор үнэлэх боломжийг олгодог.
Энэ нь зээлийн шийдвэрийг илүү бодит үндэслэлтэй болгохоос гадна байгууллагын орлогын өгөгдлийг төвлөрүүлж, cross-sell болон up-sell стратегийг бодит орлогод тулгуурлан хэрэгжүүлэх боломжийг нээдэг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуны шийдэл нь эрсдэлийн үнэлгээний төдийгүй бизнесийн өсөлтийн шинэ хэрэгсэл болж байна.
- Монголын зах зээлд ийм шийдэл нэвтрүүлэхэд ямар сорилт байна вэ?
- Байгууллагын дотоод соёл хамгийн том сорилт юм. Зарим байгууллага AI-г нэмэлт хэрэгсэл мэтээр ойлгодог ч үнэн хэрэгтээ энэ нь шийдвэр гаргалтын философийг шинэ түвшинд хүргэх технологи юм.
Монголын санхүүгийн салбар хиймэл оюунд суурилсан, ухаалаг шийдвэр гаргалт руу зоригтой шилжих цаг иржээ.
Вэбсайт: www.innoscore.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

