ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хувийн цэцэрлэгийн холбоо тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлнэ

ikon.mn
2025 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сангийн яамны гадна

09:30 цагт Хувийн цэцэрлэгийн холбоо тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлнэ.

Төрийн ордонд

10:00-14:00 цагт Байнгын хороод хуралдана.

“Zu event hall”-д

10:00-13:00 цагт Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн сацуу тайлбар, залруулга хийнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд

14:00-17:00 цагт Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Бодлогод залуусын хяналт ТББ хамтран “D.Petition: Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын шинэчилсэн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.