ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх жилийн боксын АШТ Улаанбаатар хотод болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Боксын Холбоо болон Азийн Боксын Холбооноос 2026 онд болох тивийн аваргын тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал ирэх оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Монголд тивийн шилдгүүд цуглах юм. 

Харин 15-аас 17 насны өсвөрийн ангилалд өрсөлдөх боксчид тавдугаар сарын 1-нээс 16-ныг дуустал Узбекистаны Ташкент хотод тулах бол 19-өөс 23 нас залуучуудын ангилалд долдугаар сарын 3-наас 16-ныг дуустал Индонезийн Жакарта хотод болно.

Манай улс өмнө нь 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй боксын тивийн аваргыг зохион байгуулж байв.

зураг