Уншиж байна ...

УИХ-ын даргын үүргийг дэд дарга Ж.Бат-Эрдэнээр гүйцэтгүүлэхээр болов

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Уг тогтоолын төсөлд УИХ-ын даргыг томилогдох хүртэл түр хугацаанд түүний үүргийг дэд дарга Ж.Бат-Эрдэнээр гүйцэтгүүлэх тухай тусгасан байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аравдугаар сарын 17-нд өөрийн хүсэлтээр огцорсноос хойш Ардчилсан Намын бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж чуулганы хуралдааныг удирдаж байгаа юм. 

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 80 гишүүн 100 хувийн саналаар УИХ-ын даргыг томилогдох хүртэл түүний үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээр гүйцэтгүүлэхийг дэмжив.