ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтыг үндэслэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА :
- Мэдээлэл технологи, хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
- Улаанбаатар смарт карт ХХК, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- Улаанбаатар смарт карт ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хувьцаа эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
- Улаанбаатар смарт карт ХХК-ийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);
- Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
- Тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
- Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн хуулбар(e-mongolia лавлагаа байж болно);
- Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа(e-mongolia лавлагаа байж болно);;
- Цээж зураг, 2 хувь (4х6-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
- Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
- Компанийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн лавлагаа болон бусад материал;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР, ЦАХИМ ШУУДАН :
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 11-р сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сититоуэр, 4 давхар, 403 тоотод “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны төлөөлөл болон gandiimaa@uscc.mn, usccboard1@gmail.com хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг компанийн 11-315095 дугаарын утаснаас авна уу.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!