Уншиж байна ...

"Гурав болон дөрвөөс дээш хүүхэдтэй эхнэр нөхөр хоёрын нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, ипотекийн жагсаалтыг урагшлуулах зэрэг заалтыг Гэр бүлийн хуульд тусгажээ"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар ирэх таван жилд хийх шинэтгэлийнхээ талаар өчигдөр танилцуулсан. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн онцлох заалтуудын талаар дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсад төрөлт багасаж, гэр бүлийн салалт ихэссэн нь санхүүгийн асуудлаас болсон гэх статистик гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан байна. 

Олон улсад гэр бүлийн хөгжлийг голцуу санхүүгийн хөшүүргээр буюу татварын хөнгөлөлтөөр дэмждэг туршлага байдаг учир уг хуульд дараах заалтуудыг тусгажээ. 

  • Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр зэрэг хөдөлмөр эрхэлж байгаа бол нэгийг нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татварыг хүн амын орлогын албан татвараас нь чөлөөлж өгөх асуудлыг тусгасан. 
  • Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын орон сууц худалдаж авах ипотекийн жагсаалтын дарааллыг урагшлуулах тухай асуудлыг тусгасан. 

Энэ нь ГБХНХЯ-ны хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа явдал юм гэв. 

Мөн Эрүүл мэндийн гэр бүлийн багц даатгалын үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд гэр бүл нэг эрүүл мэндийн даатгал төлсөн байхад гэр бүлийн гишүүд эрүүл мэндийн үйлчилгээг авч болдог зэрэг хөшүүргүүдийг хуульдаа тусгасан гэдгийг онцоллоо. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав