Шинэ Засгийн Газрын ирэх таван жилд эдийн засгийн бүтцийн шинэтгэлийн хүрээнд 93%-ийн хамааралтай түүхий эдийн эдийн засгаас үйлдвэрлэдэг, экспортолдог инновацлаг олон тулгуурт эдийн засаг руу шилжих бүтцийн шинэчлэлийг хийнэ гэв.
Үүний тулд эрчим хүч, татвар, хөдөө аж ахуйд реформ хийх аж.
Боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлж 2027, 2028 онд зэсийн баяжмал, нефтийн үйлдвэрүүд ашиглалтад орно. Гангийн үйлдвэрийг эхлүүлж байгаа. Газрын тосны хоолойн ажил дуусаж байгаа. Нүүрс баяжуулах коксын үйлдвэр, Зөөвч-Овоо төсөл зэрэг тодорхой төслүүдийг цаг хугацаатай хэрэгжүүлнэ гэв.
Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд ногоон эрчим хүч, Тавантолгойн дулааны цахилгаан станц, 5-р цахилгаан станцуудын өргөтгөл шинэтгэлийн ажил хийгдсэнээр 4,168МВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болж 764.4км цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах цаашлаад ногоон, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж эрчим хүч экспортлогч улс болохоор төлөвлөжээ.
Ухаалаг, инновац шингэсэн шинэ хөдөө аж ахуйг хөгжүүлнэ.
Татварын бодлогын хүрээнд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж байгаа мөн татварын багц хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!