Засгийн газар ирэх таван жилд хийх шинэтгэлийнхээ талаар өчигдөр танилцуулсан. Энэ үеэр ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсад одоо явж байгаа үйлдвэрүүдээс өөр шинээр үйлдвэр ашиглалтад орох уу гэх сэтгүүлчийн асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хариуллаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад нийт 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57 үйлдвэрийнх нь үйл ажиллагаа зогссон байгаа аж.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг АҮЭБЯ-наас боловсруулаад байгаа бөгөөд уг хуульд АМНАТ болон татварын бодлогоор үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад нь илүү давуу байдал олгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг тусгасан байна.
Ирэх таван жилд гурван том баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах зорилго тавьж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!