Уншиж байна ...

Төрийн бүх яам, албан газарт хиймэл оюун ухаанаар тендер шалгаруулдаг болно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар өчигдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа. 

Уг үндсэн чиглэлүүд нь уриа лоозон, мөрөөдлийн жагсаалт биш шийдэх ажил хүрэх үр дүнгийн тоон үзүүлэлт гэдгийг онцлов. 

Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол туйлын эмзэг байгаа тухай доорх бодит үзүүлэлтүүдэд тулгуурлаж ирэх таван жилийн үндсэн чиглэлээ тодорхойлжээ. 

зураг
 

Таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь дараах найман үндсэн чиглэлд 10 реформыг хийх аж.  

зураг
 
Засаглал ба цахим шинэтгэл /Авлигагүй, шударга, ил тод/
зураг
 

Тухайлбал засаглалыг дижитал шилжилттэй холбож буй нь Эрдэнэт үйлдвэр дээр хиймэл оюун ухаанаар тендер шалгаруулж болж байна. Уг жишгийг төрийн бүх яам, албан газарт хиймэл оюун ухаан ашигласан тендерийн болон зөвшөөрлийн хяналтыг бий болгох юм байна. 

Хиймэл оюун ухаанд танил тал, арын хаалга байхгүй, хүнд суртал үзүүлэхгүй гэв. 

Төрийн өмчийн компаниудад олон нийтийн хяналтыг бий болгох тухай хуулийг батална 

Төрийн албаны эрхзүйн шинэтгэлийн хүрээнд дараах дөрвөн хуулийг өргөн барихаар төлөвлөжээ

Төрийн албан хаагчийг бодит үр дүн, ажлын гүйцэтгэлд нь тохируулан урамшуулдаг болох тухай хууль болон төрийн өмчийн бүх яам, албан байгууллага, төрийн өмчийн компаниудад олон нийтийн хяналтыг бий болгох тухай хуулийг батлах аж. 

зураг
 

Засгийн шинэтгэл болон цахим шинэтгэл хоёр уялдаж төрийн үүргийн давхардлыг арилгах, нийт бүтээмжийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах, төрийн албаны үүргийн давхардлыг арилгаж бүтээмжийг нэмэгдүүлэх хиймэл оюун ухаан технологийг ашигласан цахим шинэтгэлүүдийг хийнэ гэдгийг онцлов. 

зураг