Уншиж байна ...

Өсвөр үеийнхний дэлгэцийн донтолтыг эмчлэх чиглэлээр БНСУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дижитал хэрэглээ нэмэгдэж, донтолт үүсэх эрсдэл өндөр болжээ. Судалгаагаар тэд насанд хүрэгчдээс 2.9 дахин илүү дэлгэц ашигладаг байна. Энэ нь цахим орчинд донтох, нойргүйдэх, анхаарал сарних зэрэг сөрөг нөлөө үүсгэдэг аж.

Донтолт нь зөвхөн хувь хүний асуудал биш, гэр бүл, ойр дотнынхонд сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Аддиктологийн төв нь БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болсон байна.

Цаашид талууд нийгэмд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн бодлого боловсруулах, өсвөр үе, залуусын донтолтын урьдчилан сэргийлэлт, судалгаа, сургалт, эмчилгээний үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс