Уншиж байна ...

“Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах замыг хоёр эгнээтэй болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх  туслах авто замыг хоёр эгнээ болгож, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Уг замыг Дэлхийн Банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байсан бөгөөд иргэдийн зүгээс хоёр эгнээ болгохыг шаардаж, гүйцэтгэгчидтэй үл ойлголцол үүсээд байсан юм.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэгч зэрэг холбогдох газруудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн билээ.

Тус замыг хоёр эгнээ болгосноор “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байна.

 

Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн алба