ВИДЕО: Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёр дахь, нас баралтын гурав дахь гол шалтгаан болдог
Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдвараар хэн ч өвчлөх боломжтой бөгөөд халдвараар өвчлөгсдөд ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ энэхүү халдвараас өдгөө дэлхийн 146 оронд, 20 гаруй жил хэрэглэгдэж буй хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакцин хамгаалж чадна.
ХПВ нь вирусийн халдвартай хүний арьс, салст, биеийн шингэнтэй шууд хүрэлцэхэд, бэлгийн замаар, аман болон анал хавьтлаар, мөн төрөх замаар халдварладаг. ХПВ-ээр үүсгэгдсэн умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд хавдрын өвчлөлийн хоёр дахь, нас баралтын гурав дахь гол шалтгаан болоод байна.
Охид, хөвгүүдэд ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийснээр халдвараас хамгаалж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
