Уншиж байна ...

Г.Занданшатар: Бид мөс зүсэж, эргэж буцалгүйгээр, айдас байхгүйгээр, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна

Редакцын бус нийтлэл
2025 оны 10 сарын 24
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа танилцууллаа. 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Хорвоо дээр хоёр үнэн байхгүй. Нүүрс, ЖДҮ, ногоон автобус гээд олон асуудал яригдаж байгаа. Энэ бүх зүйл цэг тавьж чадах уу" хэмээн асуув. 

Түүнд Ерөнхий сайд "Бид мөс зүсэж, эргэж буцалгүйгээр, айдас байхгүйгээр, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна" гэдэг хариулт өглөө.